ЦУСНЫ ХАВДАРТАЙ ХҮҮХДЭД ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ


Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ. 

Энэхүү эмчилгээг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Н.Оюундэлгэр ахлагчтайгаар санаачлан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), Бүгд Найрамдах Турк Улсын “Medical Park” эмнэлэг, мөн ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хамтран амжилттай хэрэгжүүлжээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн уг баг өмнө нь цусны хавдартай насанд хүрэгчдийн 36 тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн туршлагатай юм. 

Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хүүхдийн цус, хавдрын тасгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, Турк Улсын нэр хүндтэй эмч, мэргэжилтнүүд болох Профессор Тунч, доктор Башак, мөн менежер Сапта нар арга зүй, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажилласан байна. 

Эмчилгээ хийлгэсэн 15 настай М охин нь 5 настайдаа цусны хавдраар оношлогдож, 9 жил эмчилгээ хийлгэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа биеийн байдал нь сайжирч, одоогоор тогтвортой байдалтайгаар хяналтын эмчилгээнд хамрагдаж буйг Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч Н.Оюундэлгэр танилцууллаа. 

Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон ба жилдээ 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна. Өмнө нь цусны хорт хавдрын оноштой хүүхдүүд гадаадын улс оронд өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг байсан нь эдийн засгийн хүнд дарамт учруулдаг байв. Тодруулбал, цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадын улсуудад 350-500 сая төгрөгөөр хийдэг. 

Харин Монгол Улсад анх удаа амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрдлээ. Энэхүү амжилт нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, ялангуяа хүүхдийн цус, хавдрын тусламж үйлчилгээний чадавхыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг онцолж байна. 

Турк Улсын “Medical Park” эмнэлгийн багтай хамтран цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 3 эмчилгээг хийхээр төлөвсний эхний нь амжилттай болсон бөгөөд дараагийн хүүхдэд эмчилгээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж буйг өнөөдөр мэдээлэв.  Мөн Турк Улсад үүдэл эсийн эмчилгээний чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах зэргээр хамтран ажиллах юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25