Томуугийн өвчлөл тандалтын мэдээгээр 2025 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд байна.
Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь буюу 1,725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 54 байна.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3 хувь буюу 956 байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна