БАРУУН БҮСИЙН СУРАГЧДЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛНО


Баруун бүсийн ахлах ангийн сурагчдын дундах “ХУРДАН CUP-2025” мэдээллийн технологийн гурван төрөлт анхдугаар тэмцээн  Ховд аймгийн Жаргалант сумын Биеийн тамир спортын газарт 9 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ахлах ангийн сурагчид, өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд оролцоно.

Тэмцээн дараах 3 төрлөөр явагдана.
1️⃣ Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого
• Сонирхогчдын /commercial/
• Тоглоомын /toy/
• Өөрөө угсрах /DIY/
2️⃣ Цахим спортын тэмцээн
• Counter-Strike 2
• Mobile Legends (сонирхогчдын)
3️⃣ “DIGITAL FIRST” сэдэвт илтгэлийн тэмцээн

Бүртгэл 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэст явагдана.

“ХУРДАН CUP-2025” тэмцээн нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, хүүхэд залуусын багийн ажиллагаа, технологийн сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилготой арга хэмжээ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 2 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 2 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 3 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 14 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 21 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2026/02/02