ДАРХАН АВАРГА Х.БАЯНМӨНХ МУБИС-ЫН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ХҮРТЭВ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнхөд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “МУБИС-ийн ХҮНДЭТ ДОКТОР” цол олгох тогтоол гарч, өнөөдөр /2025.05.28/ ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Үйл ажиллагаанд Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга, доктор Ж.Ариунболд, МУБИС-ийн Ректор, профессор Батбаатар, Монгол улсын Ардын багш Бадрахын Жадамба, Монгол улсын Ардын багш Цэдэвийн Өнөрбаян, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх, МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд оролцжээ.

МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнх 1964 онд Багшийн сургуулийг Бага ангийн багшаар, 1964-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг Түүх-газар зүй, 1979 онд тус сургуулийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эчнээ ангид суралцан төгссөн байна. 

1979 оноос хойш Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд үндэсний бөхийн багшаар ажиллаж байх үедээ ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон түүхтэй. Тэрбээр Улсын Багшийн Дээд сургуулийн Биеийн тамирын мэргэжлийн тэнхимд биеийн тамирын багшаар ажиллах хугацаандаа анх удаа “Монгол үндэсний бөхийн кабинет”-ыг санаачлан тохижуулж, үндэсний бөхийн өв уламжлалыг оюутан залууст түгээн дэлгэрүүлж, үндэсний бөхийн уламжлал, хөгжил, барилдах арга техникийн талаар судалгаа хийхийн зэрэгцээ оюутнуудыг секцэд хамруулан үндэсний бөхийн эрдэмд сургасан байна.

Х.Баянмөнх 1994 онд “Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал" сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, 2021 онд “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.

Шинжлэх ухааны доктор Хорлоогийн Баянмөнх нь үндэсний бөхийн 725 мэхийг судлан, боловсруулж түүгээрээ "Хагас зуун жилийн ганцаардал: Миний ялалт", "Монгол бөхийн барилдааны өв, мэхийн чуулган судар" хэмээх номуудыг бичиж туурвисан нь үндэсний бөхөөр хичээллэх хэн бүхний өмнө нээлттэй "сурах бичиг" болсон юм.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх нь Монгол Улсын болон ОХУ-ын гавьяат тамирчин, Монгол Үндэсний бөхийн “Дархан аварга”, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны “Манлай бөх” цолыг тус тус хүртэж төгссөн сургууль, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм хүн билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01