“ФРОНТ ЦЭГМИД-ЭВ НАЙРАМДЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТ БОЛЛОО


Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Оросын соёл шинжлэх ухааны төвд Буриад Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгээр бүтээн туурвисан “Фронт Цэгмид-Эв найрамдлын бэлгэ тэмдэг” баримтат киноны нээлт болжээ.

Мөн энэ үеэр Монгол цэргийн музей, Г.К.Жуковын музей, РЦНК болон “Мөрдэстэй цуглуулагч” төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан тус тусын онцлогтой гурван ч хэсэг үзмэр дэлгэгдсэн байв.

Хүндэтгэлийн үйл ажиллагааны хүндэт зочид нь монголчуудынхаа сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, улсын сайн малчин С.Цэгмид болон Халхын голын байлдаанд оролцсон “Баяндунгийн 16 охин”-ы нэг ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нар байжээ. Зуу гаруй насыг зооглосон ахмадууд маань шинэхэн киноны нээлтэд хүрэлцэн ирсэн үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зураг авахуулсан байна. 

Уран зургийн үзэсгэлэн, баримтат киноны нээлтэд Батлан хамгаалах сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Дайн, Энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны тэргүүн бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай нар оролцож, ахмад дайчдад гүн хүндэтгэл үзүүлжээ. 

Монгол түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид зориулсан тусламжийн цувааг хүргэлцэж өгсөн 19-хөн настай эгэл малчин эмэгтэй амьдрал, дурсамжаар дамжуулан Монгол Улсын хойд хөршдөө үзүүлсэн тусламж дэмжлэг, “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор ажиллаж амьдарч байсан чин сэтгэлийг харуулахыг хичээсэн талаараа уг баримтат киног бүтээсэн Буриад Улсын нэрт найруулагч Олег Юмов өгүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 9 цагийн өмнө
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 10 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 12 цагийн өмнө
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 14 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 15 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01