ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН МАНАЙ УЛСАД БОЛЖ БАЙНА


Монголын шатрын холбоо Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Азийн шатрын холбоотой хамтран 2025 оны 4-р сарын 22-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн Ази тивийн шилдэг 7 орны шатарчид оролцож байгаа юм.

Тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч Адианто Утут хэлсэн үгэндээ "Ази тивд манай 3.3 бүсэд Зүүн Тимороос эхлээд Япон хүртэл 17-н улс багтдаг бөгөөд нийт 700-н сая хүн амтай гэж хэлж болно. Иймд бид олуулаа Ази тивдээ хамгийн хүчирхэг шатрын бүс болох боломжтойг бидний өсвөр үе, залуучууд болон ахмад шатарчдын сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт нотолж байна. Дэлхийн цомын тэмцээний эрх олгох Ази тивдээ нэр хүндтэй уг тэмцээнийг эх орондоо хүлээн авч хариуцлагатайгаар зохион байгуулж буй Монгол Улсад чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна" гэжээ. 

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн бүсийн тэмцээний нээлттэй ангилалд эхний 2 байрт, эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчид 2025 оны ФИДЕ Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авдаг нэр хүндтэй тэмцээн гэдгээрээ онцлогтой. 

Манай улсаас нээлттэй ангилалд 42, эмэгтэй ангилалд 48 шатарчид оролцож байгаа бол гадаад улсаас 21 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 14 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 14 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 15 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 18 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 20 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 21 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 22 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 23 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/09/21
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11