БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас  өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллагуудын хүрээнд өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ төрийн байгууллагууд шийдвэр гаргахдаа эрдэм шинжилгээний байгууллагуудаа сонсдог, бодлогын баримт бичигтээ тусгадаг байх хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцлов.

Мөн судалгааны байгууллагуудтай хийсэн анхны хэлэлцүүлгээ амжилттай зохион байгуулж, үр дүнтэй санал санаачилга, сайн туршлагуудыг солилцсон бөгөөд төрийн байгууллагууд ашигладаг сайн туршлагыг нэвтрүүлэх ажлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эхлүүлж байгааг тэмдэглэсэн юм. 

Тэрбээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт хийж буй процессын дахин инженерчлэлийн ажлын хүрээнд байгаль орчны салбарын судалгааны байгууллагуудын үр дүнтэй санал, санаачилгуудыг тусган ажиллахаа тэмдэглээд бодитой судалгааны үр дүнд суурилж, шийдвэр гаргалтад оруулдаг байхаа илэрхийлжээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа судалгааны байгууллагуудын хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн судалгааны байгууллагууд оролцож байгааг онцлоод Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар цаашид төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэнд хүрэхдээ олон шат дамжлагагүй байх зорилттой ажиллаж байгааг дурдсан байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хийж буй Процессын дахин инженерчлэлийн ажлын үйл явцыг мөн танилцуулав. Судалгааны байгууллагуудын зүгээс, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Байгаль орчны салбарын урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа, хэрэгжилтийн байдал" сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. 

Түүнчлэн ШУТИС-ийн харьяа ой модны сургалт, судалгааны хүрээлэнгээс “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн оролцоо”, Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс “Монгол орны шилмүүст ойд тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж,  манай улсын байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт болсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КАЗАХ ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛОВ 5 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч... 8 цагийн өмнө
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 9 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 11 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ Өчигдөр
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… Өчигдөр
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… Өчигдөр
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ Өчигдөр
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… Өчигдөр
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… 2026/03/20
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… 2026/03/20
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА 2026/03/20
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… 2026/03/20
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… 2026/03/20
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… 2026/03/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… 2026/03/20
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… 2026/03/20
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… Өчигдөр
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 9 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… 2026/03/20
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч... 8 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13