НААШАА ТЕК ЯПОН УЛСЫН IT САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧ ARC КОМПАНИАС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВЧ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Admin
10 цагийн өмнө

Монгол Улсын Наашаа тек /Nasha Tech/ компани Япон улсын IT-ийн салбар дах тэргүүлэгч компани ARC компаниас амжилттайгаар хөрөнгө оруулалт авчээ. 

Япон улсын IT-ийн салбар, тэр дундаа сүлжээ, суурилуулалт, дэд бүтэц болон систем хөгжүүлэлт, сургалтын салбарт 45 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй ARC компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнд ARC компанийн захирал Оота Такаюуки болон Наашаа Тек компанийн үүсгэн байгуулагч, захирал Чиндэгсүрэнгийн Чинбат нар гарын үсэг зурсан байна. 

ARC компани нь 1980 онд байгуулагдсан, Япон улсын 7 хотод 8 оффистой,  250 орчим үндсэн ажилтан, 120 орчим гэрээт ажилтантайгаар Япон улсын IT салбарт өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Япон хэв маягтай Коосэн сургуулиудтай хамтран ажиллах гэрээг 2024 оны 3-р сард байгуулсан юм. Наашаа тек  компани болон ARC компаниуд хамтын ажиллагааны хүрээнд уг сургуулиудын оюутнуудад хичээл заах, оюутнуудад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах ажлыг амжилттай хийж байгаа аж. 

Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Коосэн сургуулиудын захирлууд мөн хүрэлцэн ирж, цаашдын хамтын үйл ажиллагааг ярилцсан байна. 

Хоёр компанийн хувьд цаашид Монгол болон Японы аль аль зах зээлд хамтран ажиллах бөгөөд Наашаа тек компанийн хувьд аль хэдийн Япон улс дах төслүүдэд оролцож эхэлсэн аж. Цаашид хамтын ажиллагаандаа  түшиглэн Монгол дах хүний нөөцөө бэлдээд зогсохгүй, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэн, Япон дах зах зээлд ажлын хүрээгээ тэлэхийг зорьж байна. 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 14 цагийн өмнө
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 14 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… Өчигдөр
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … Өчигдөр
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… Өчигдөр
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ Өчигдөр
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? Өчигдөр
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… Өчигдөр
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … Өчигдөр
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 2026/10/25
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… 2026/10/25
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26