ЗУРГААН НАСТНУУДЫН 22.5 ХУВЬ НЬ ХАРААНЫ ӨӨРЧЛӨЛТТЭЙ, 83 ХУВЬ НЬ ШҮДНИЙ ӨВЧЛӨЛТЭЙ БАЙЖЭЭ


Улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Эрүүл мэндийн яам Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхэллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр нар нийслэлийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд өчигдөр /2024.11.05/ ажиллаж, уг үзлэгийн явцтай танилцлаа. Энэ удаагийн эрт илрүүлгийн нэг онцлог нь илрүүлээд орхих бус оношлоод, эмчлээд, хяналтдаа авах юм. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг эрүүл болтол нь хяналт тавихаас гадна эрүүл мэндийн боловсрол олгосноор ирээдүйд Эрүүл монгол иргэн болох суурийг тавихаар зорьж байгаа аж.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үг хэлэх үеэрээ цаашид 10 настайд нь амьсгалын эрхтэн тогтолцоо, 8 дугаар ангид нь мэдрэлийн эрхтэн тогтолцоо, 12 ангид нь шээс бэлгийн замын эртхэн тогтолцооны гэх мэт үе шаттайгаар үзлэг хийнэ. Тандалт хийх зорилгоор 2 аймаг, 1 дүүрэгт үзлэг хийхэд нийт хамрагдсан хүүхдүүдийн 11 хувь нь зүрхний өөрчлөлттэй, 21 хувь нь харааны  өөрчлөлтэй, 80 хувь шүдний өвчлөлттэй байхаар байна гэсэн тооцоолол гарсан. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн 23 хувь нь нүдний өөрчлөлттэй, 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарч байгаа нь хүүхдийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байна  хэмээн онцлов.

Боловсролын сайд П.Наранбаяр “Энэ бол хүн амаа эрүүл болгох, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, багш сурагчдад эрүүл аж төрөх ёсыг нэвтрүүлэх гэсэн оролдлого. Сайдын хувьд эцэг эхчүүдэд үүргээ сайн гүйцэтгээрэй, хүүхдүүдээ эрүүл болгох арга хэмжээг нь аваарай гэж уриалмаар байна. Эрүүл боловсролтой иргэн бол Монгол улсын баялаг” гэлээ.


Өнөөдрийн байдлаар зүрхний үзлэгт 2067 сурагч хамрагдсанаас 0.34 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсанаас 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсанаас 83 хувь нь өвчлөлтэй гараад байна. Тухайлбал, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна. Энэ нь ирээдүйд олон мянган иргэний нүдний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн эмч нар нь ярьж байлаа.

Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт зөвхөн нийслэлийн нэгдүгээр ангийн 39 мянган сурагч хамрагдах бол хөдөө орон нутгийн сурагчдыг ирэх 2025 оны дөрөвдүгээр сараас хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Дашрамд дурдахад  судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлж байсан юм. Үүнд: 

  • 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
  •  39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
  •  38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
  •  26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэсэн дүн гарчээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25