ЕРӨНХИЙ САЙД MINING WEEK-2024"-Д ИЛТГЭЛ ТАВИХДАА 2012 ОН ЭРГЭН ИРЖ БАЙНА ГЭЖ ОНЦОЛЖЭЭ


"Mining week-2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн очжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хайгуул, геологийг шинэ түвшинд гаргах, олборлолтоос боловсруулалтын түвшинд хүргэх, 14 мега төслийг хэрэгжүүлэн эдийн засгаа өсгөхөөр ажиллаж буй талаараа илтгэл тавьсан байна. 

Тэрбээр илтгэлдээ Монгол Улсад 2012 он эргэн ирж байна гэдгийг онцолжээ. Тодруулбал, 2012 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэнээр Майнинг бүүм болж олон улсын хөрөнгө оруулагчдын эгнээ цуварч эхэлсэн гайхалтай он жил байсныг тэмдэглэсэн аж. Тиймд 2012 оны их тэсрэлтийг эргэн авчирч, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдлыг хадгалахын тулд Монгол Улс маш том шийдвэр гаргаж, бодлогын тогтвортой байдлыг бий болгох 126 парламентын гишүүн бүхий танхимтай болсныг дурдсан байна. 

Мөн эрчимтэй хөгжлийн шинэ 30 жил эхэлж байгаа бөгөөд засаглалын ил тод харилцааг бий болгож, урт хугацаанд эдийн засгийн ач холбогдлыг бий болгоно хэмээжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын, ашигт малтмалын эрх зүйн орчныг тогтвортой болгож, олон шат дамжлагыг үгүй хийнэ. Тиймд дэд бүтэц, эрх зүйн тогтвортой байдлаар дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн байна. 

Монгол Улс уул уурхайн салбартаа эрдэс баялгийн хайгуул, геологийн ажиллагааг олон улсын стандартад нийцүүлж, лицензийн нээлттэй байдлыг бий болгоно. Манай улсын дийлэнх судалгаа 1990-ээд оны дата өгөгдөл дээр явагддаг. Тиймд Засгийн газрын зүгээс судалгаа, хайгуулын ажилд анхаарал хандуулж, олон улсын стандартад нийцсэн өгөгдөл рүү шилжүүлэхээр хувийн хэвшлүүдтэйгээ хамтран ажиллана.

Дэвшилтэт технологийг ашиглах, инновац нэвтрүүлэх, хүний нөөцөө бэлтгэхэд онцгой анхаарч, байгаль орчиндоо хор хөнөөлтэй биш тогтвортой эдийн засгийг би болгож, зөвхөн олборлолт хийхээр хязгаарлагдахгүй борлуулалт хийх түвшинд хүргэж нийт иргэдийнхээ дэмжлэгийг авах боломжтойг илэрхийлжээ. 

Бүсийн интеграцийг бий болгож, эрх зүйн орчныг шинэчлэл хийхээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан, энэ хүрээнд Францын Засгийн газартай хамтарсан Ураны төсөл гэх мэтчилэн төслүүд дээр ажиллаж байгаагаа тэмдэглэв. Хайгуул, геологийг шинэ түвшинд гаргах, олборлолтоос боловсруулалтын түвшинд хүргэх, 14 мега төслийг хэрэгжүүлэн эдийн засгаа өсгөхөөр ажиллана гэдгээ тэмдэглэсэн байна. 

Харилцан ашигтай хамтын ажиллагааг, урт хугацаанд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, та бидний хамтын ажиллагаа дараагийн 30 жилийн амжилтын эх байна гэдэг итгэлтэй байна хэмээсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 7 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 9 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 10 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 16 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 16 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 16 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 17 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 19 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22