​НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДАД ХАРАА ШАЛГАХ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙНЭ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалснаар засагдаагүй хугарлын гажиг нь сургуулийн хүүхдийн хараа муудалтын тэргүүлэх шалтгаан болдог ба ойрын жилүүдэд огцом ихсэх хандлагатай байна. Хүүхдийг бага насанд нь үр дүнтэй ба үр ашигтай харааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хараа муу илэрсэн хүүхдэд нүдний иж бүрэн үзлэг хийж тохирсон шилийг зүүлгэх эсвэл эмчилснээр хүүхдийн хараа хамгаалах тогтолцоо үүсэх юм.

Сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт тандалтын тогтолцоо бүрдүүлэх, 6 настай хүүхдийг нүд, шүд, зүрхний эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгийн тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллага хамтран Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын харааг шалгах эрт илрүүлгийн үзлэг хийх сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарыг чадавхжуулах сургалтыг Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын 50 эмч, нийгмийн ажилтныг хамруулан зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар ЭМЯ, “Орбис” Интернэйшнл олон улсын байгууллагын бэлтгэсэн 11 мэргэжлийн нүдний эмч нар ажиллалаа.

Тус сургалтаар:
• Нүдний эрүүл мэндийн боловсрол олгох аргачлал, хүүхдийн хараа, түгээмэл тохиолдох нүдний эмгэг
• Хол, ойр, стерео хараа шалгах аргачлал
• Харааны асуудалтай хүүхдийг дараагийн шатлалд илгээх журам
• 6 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт, хамтрагч байгууллагуудын оролцоо
• Үзлэгийн маягтад тэмдэглэл хийж нүдний үзлэгийн бүртгэлийг www.eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим програмд хэрхэн оруулах талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцаж хүүхдийн харааны үзлэгийг бие даан гүйцэтгэх шалгалт өглөө.
Мөн сургалтын үеэр 12 настай 76 сурагчийг харааны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж мэдээлэл зөвлөгөө өгч ажиллажээ.

Нийслэлийн 277 сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарт хараа шалгах аргачлал болон эцэг эх, хүүхдүүдэд нүдний эрүүл мэндийн боловсрол олгох харилцааны ур чадварыг эзэмшүүлснээр Улаанбаатар хотын улсын болон хувийн сургуулийн орчинд хараа шалгах чадавхыг бий болгож нийслэлийн 6 настай сурагчдыг харааны эрт илрүүлэг үзлэгт хамруулж, харааны асуудалтай илэрсэн хүүхдэд нүдний нарийн мэргэжлийн эмч нар бүрэн үзлэг хийх юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25