НҮДНИЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН СУРАГЧДЫН 45 ХУВЬ НЬ ХАРААНЫ АСУУДАЛТАЙ БАЙЖЭЭ


Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийн нээлт өнөөдөр боллоо. 

Сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд Монгол улсын зорилтот сургуулийн сурагчдын дунд үзлэг зохион байгуулахад 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байжээ.

Төслийн хүрээнд хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа Профессор, судлаач Брюс Мүүрийн сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан судалсан хараа шалгах аргачлалыг нэвтрүүлэн цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний илрүүлэг үзлэгийг зохион байгуулж ESIS системд цахимаар бүртгэнэ.

Үзлэгээр ямар нэгэн асуудалтай илэрсэн хүүхдийг нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмчид илгээн нүдний шилээр хангах, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад энэ чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох юм. Мөн нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар цаашлаад амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж, үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… 13 цагийн өмнө
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … 13 цагийн өмнө
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… 18 цагийн өмнө
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… 20 цагийн өмнө
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 23 цагийн өмнө
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… Өчигдөр
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… Өчигдөр
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… Өчигдөр
БАГА АНГИЙНХНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ 12 ДУГААР САРЫН 15, ДУНД, АХЛА… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 4,7-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … Өчигдөр
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА Өчигдөр
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… Өчигдөр
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/08/03