Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг 5 дугаар сарын 22-ны өдөр 9-15 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр иргэдэд биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйл ажиллагаанд хамруулах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна