​АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ҮЙЛ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БАЙХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

Байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гарган, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын гишүүд “Нүүрсний” сонсголын мөрөөр АТГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авсан юм.

Улсын Их Хурал нүүрс тээврийн асуудалд зөрчил байгаа гэж үзсэн учир 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хянан шалгах түр хороо байгуулсан. Г.Ганболд гишүүний даргалж ажилласан тус Хянан шалгах түр хороо нь оффтейк гэрээ, нүүрсний экспортын талаарх статистик мэдээний зөрүүг ил болгож ил тод болгосон. Үүний мөрөөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудыг зохион байгуулсан гэдгийг Г.Занданшатар дарга тэмдэглээд “АТГ 2022 онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө хурааж, 2023 онд 238 тэрбум төгрөгийн хөрөнгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгох, хохирол нөхөн төлүүлэх ажлыг гүйцэтгэсэн” гэх мэдээллийг танилцуулсан. Түүнчлэн Улсын Их Хурлаас зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудын үр дүнгийн мөрөөр хэрэг хянан шийдвэрлэх, шүүх ажиллагаа үргэлжилж байгааг дурдсан юм. 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шүүхийн ил тод байдлыг хангах, авлига, албан тушаалын гэмт хэргийг шүүх үйл явц  олон түмэнд нээлттэй, нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаагаа нийтэд нээлттэй болгох, шүүх засаглалд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нарын гишүүдийн хамтаар боловсруулан, өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа талаараа мэдээлэл өгсөн.

Монгол Улс дахь авлигын нөхцөл байдлын талаарх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Өнөрболор, Б.Баттөмөр нар илэрхийлээд, сайжруулах боломжийн талаар, Х.Булгантуяа гишүүн хэрэгжилт нь дууссан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн, шинжилгээний талаар, Г.Ганболд гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан.

Монголын түүхэнд 80 яллагдагчтай гэмт хэргийг ил болгож, иргэд нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй болсон. Улсын Их Хурлын зүгээс санаачилга гарган ажилласан эдгээр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үр дүнгийн дагуу авч хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээ, шийдвэрлэсэн асуудал, оногдуулсан хариуцлагын талаарх мэдээллийг иргэд хүсч байгааг Т.Доржханд гишүүн хэлсэн. АТГ-аас Хөгжлийн банкны хэрэг дээр цагдаагийн байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 94 хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж прокурорын байгууллагад шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэх буюу төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлд онцгой анхаарч ажилласан болохыг ажлын хэсэг мэдээллээ. Үүний үр дүнд 860 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. АТГ-ын эрх, чиг үүргийн хүрээ хязгаарын талаар ажлын хэсгээс тодруулан тайлбарлаж, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах бөгөөд энэ хүрээнд цугласан нотлох баримтаа үнэлээд, прокурорт танилцуулаад яллагдагчаар татах эсэх асуудлаа шийдвэрлүүдэг. Үүний дараа гэмт хэрэг нь нотлогдвол шүүхэд шилжүүлдэг хэмээн тайлбарлаж байсан.

“Нүүрсний хулгай”-н хэрэг дээр ч энэ хүрээ, хязгаарын дотор нийт 84 хэрэгт цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэлээ. 9 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа бол 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа 4 хэрэг бий гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжгүй болохыг нь тогтоосон 15 хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлээд байгаа аж. Б.Жаргалмаа гишүүн АТГ-ын соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, олон нийтийг мэдээлэлжүүлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх саналыг хэлж байв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 3 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ДУЛААРЧ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 4 цагийн өмнө
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 16 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 17 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 22 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 23 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… Өчигдөр
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… 2025/04/25
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… 2025/04/25
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2025/04/25
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… 2025/04/25
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 23 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 3 цагийн өмнө
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 16 цагийн өмнө