Ж.ЧИНБҮРЭН: ЭМТЭЙ ХОЛБООТОЙ НОТЛОХ БАРИМТ ИРҮҮЛЭХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО


УИХ-аас байгуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны дарга, УИХ- ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийж, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулан нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудыг нэрлэв

 Ж.Чинбүрэн "Түр хороо байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хянан шалгах түр хороонд таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулж байна. Хяналт, шалгалтын хуулийн дагуу тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн, судалж байгаа юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч төрийн зарим байгууллага, нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр саад учруулж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсгэж байна” гээд дараах нэрсийг зарлалаа.

1. Эрүүл мэндийн  сайд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар болон хүүхдийн 1,2,3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс ав гэсэн хариу өгсөн.

Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг Д.Энхжаргал гэж эмэгтэй хариуцдаг. Тэрбээр Эмийн холбооны тэргүүн, АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багш хүн. Тус зөвлөлд дахин бичиг хүргүүлэхэд хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй, гар ноорог бий, ЭМЯ-нд байх ёстой, эмнэлэгт хэвтсэн" зэрэг шалтгаанаар уг нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байна.

Шаардаад байгаа нотлох баримт бол хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт юм. 2024 онд 140 тэрбум төгрөг төсөвлөж, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох жагсаалтыг нэхээд байгаа. Уг жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодорхойлоход хэрэгтэй баримт бичиг. Гэтэл архивт байхгүйг хэлсэн.

2. ГССҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих зэрэг газрууд эмийг худалдаж авах судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.

3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.

4. Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төв нотлох баримтыг ирүүлээгүй.

Үүнээс гадна Түр хороонд ирүүлж буй нотлох баримтуудын мөнгөн дүн алдаатай, дутуу, хуульд заасан шаардлагыг хангаагүй зөрчил олон байна.

Түр хорооноос эдгээр баримтыг дахин шаардлага хангуулах, дутуу ирүүлсэн баримтыг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг хянах зэргээр хугацаа алдаж байна.

Шаардсан нотлох баримт бичгийг хүндэтгэх шалтгаангүйгээр ирүүлэхгүй байх, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Түр хороо шинжээчдээр дүгнэлт гаргуулж, уг асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд нотлох баримт ирүүлэхгүй байгаагийн улмаас энэхүү үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар хэлж байлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 1 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 1 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 3 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 4 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… 16 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… 17 цагийн өмнө
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО 20 цагийн өмнө
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА 21 цагийн өмнө
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… Өчигдөр
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 2026/09/20
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 2026/09/19
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 2026/09/19
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11