УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийг хэлэлцэх эсэх асуудал орсон байна.
Тус төслөөр Эрүүгийн хуульд хэд хэдэн асуудлаар өөрчлөлт орох юм. Үүнээс нэгийг нь онцолвол Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" гэмт хэргийн хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй гэдэг тайлбар нэмэхээр төсөлд тусгажээ. Ингэснээр олон улсад тогтсон төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл түгээсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар ял шийтгэдэггүй жишиг манай улсад хэрэгжиж эхлэх юм.
Төрийн байгууллагатай холбоотой асуудлыг гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, "шүгэл үлээгч" иргэн эрүүгийн хэрэгт холбогдож, цагдаа, прокурор, шүүхийн үүд сахих тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байгаа. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал энэ явдалд цэг тавих юм.
Одоо үйлчилж буй заалт:
13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хуулийн төслөөр орох нэмэлт, өөрчлөлт:
1/13.14 дүгээр зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан "хуулийн этгээд" гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй.”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна