АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД


Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, зарим тохиолдолд удаан хугацаагаар саатуулах, АНУ-д нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж буй талаар мэдээлэл гарч байна.

Иймд АНУ-д зорчих Монгол Улсын иргэд аяллын өмнө өөрийн виз, цагаачлалын статус болон зорчих зорилготой холбоотой баримт бичгээ сайтар нягталж, шаардлагатай мэдээллийг биедээ авч явахыг зөвлөж байна.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдээлэлд дурдсанаар, хүчинтэй виз нь гадаадын иргэнд АНУ-ын хилийн боомт хүртэл зорчиж, нэвтрэх хүсэлт гаргах эрх олгодог бөгөөд АНУ-д нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг тухайн хилийн боомтод U.S. Customs and Border Protection (CBP)-ийн албан хаагч гаргадаг юм.
Иймд хүчинтэй паспорт, виз болон бусад шаардлагатай баримт бичигтэй байсан ч зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад хамруулах, нэвтрэх нөхцөл, зорилгыг нь тодруулах тохиолдол гарч болзошгүй юм.
Аяллын өмнө дараах зүйлсийг нягтлахыг зөвлөж байна:
• Паспорт болон АНУ-ын визийн хүчинтэй хугацаа, визийн ангилал зорчих зорилготой нийцэж байгаа эсэх;
• АНУ-д өмнө нь оршин суусан бол өөрийн I-94 бүртгэл болон зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлээгүй эсэх;
• Оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогч бол I-20, DS-2019 болон бусад холбогдох баримт бичиг хүчинтэй эсэх;
• АНУ-д зорчих зорилго, байрлах газар, буцах нислэг болон шаардлагатай тохиолдолд сургууль, ажил, урилга зэрэгтэй холбоотой мэдээллийг тодорхой, үнэн зөв өгөх;
• Өмнө нь АНУ-д визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтрүүлэн оршин суусан, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан болон эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн нөхцөл байдлыг сайтар нягтлах.

Нэмэлт шалгалтын талаар
U.S. Customs and Border Protection (CBP) мэдээлснээр, АНУ-д нэвтрэхээр ирсэн зорчигчийг баримт бичиг, цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, санамсаргүй сонголт болон бусад шалтгаанаар “secondary inspection”-д шилжүүлдэг байна.
Мөн АНУ-ын хилээр нэвтрэх үед CBP тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх эрхтэй байдаг. Гадаадын иргэнийг АНУ-д нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ CBP тухайн нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үздэг болохыг анхаарна уу.

АНУ-д хууль ёсоор оршин суугаа иргэд дотоодын нислэгээр зорчихдоо мөн анхааралтай байна уу.
Сүүлийн үед АНУ-ын дотоодын нисэх буудлуудад ч цагаачлалын асуудлаар зарим гадаадын иргэнийг саатуулсан тохиолдлууд нэмэгдэж байна.
Иймд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн цагаачлалын статус, I-94 болон холбогдох баримт бичгийн хүчинтэй байдлыг нягталж, ялангуяа статусын хугацаа дууссан, сунгах болон статус өөрчлөх хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа, эсхүл өмнө нь цагаачлалын болон эрүүгийн асуудал үүсэж байсан тохиолдолд аяллын өмнө шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Эх сурвалж:
U.S. Department of State – Visa Information Resources
U.S. Customs and Border Protection (CBP) – International Travel and Admissions

Жич: АНУ-д нэвтрүүлэх эсэх шийдвэрийг АНУ-ын эрх бүхий байгууллага тухайн зорчигчийн нөхцөл байдалд үндэслэн гаргадаг. Энэхүү мэдээлэл нь иргэдэд аяллын өмнөх бэлтгэлээ хангах, холбогдох баримт бичгээ нягтлахад зориулсан ерөнхий зөвлөмж болно.

Эх сурвалж: Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 9 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 9 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 11 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 12 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 15 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 15 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 15 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16