УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр /2024.03.15/-ийн нэгдсэн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Хуралдаанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох ээлжит сонгуулийг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтоолын төсөл баталлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна