ХҮМҮҮС ХӨГШРӨВЧ, ТЭНГЭР ЧИНИЙ МИНЬ НҮД ШИГ МӨНХИЙН ЦЭНХРЭЭРЭЭ...


Өнөөдөр Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын өдөр. ЗХУ болон олон улстай манай улс холбоотон болж, дөрвөн жил үргэлжилсэн энэ дайнд чадлаараа хойд хөршдөө тусалсан түүхтэй билээ. 79 жилийн өмнө буун дуу нь зогссон энэ дайны талбараас хайрт бүсгүйдээ байлдагчдын бичсэнн зарим захидлын хэсгээс хүргэе.

.

Танкчин Иван Колосов. 1941 он.

“Хэрвээ чи байгаагүй бол би амьдралыг ийм сайхан гэдгийг мэдрэхгүй өнгөрөөх байсан. Тиймээс чамдаа маш их баярлалаа. Хүмүүс хөгшрөвч тэнгэр яг л чиний нүд шиг мөнхийн цэнхрээрээ байх болно. Хэзээ ч хөгшрөхгүй. Цаг нь ирэхээр хүмүүсийн сэтгэлийн шарх аньж, шинэ хот, шинэ цэцэрлэг босгох болно. Өөр амьдрал эхэлж, өөр дуу дуулцгаана. Чи хөөрхөн сайхан хүүхдүүдтэй болж, дахиад хайрлан дурлана. Харин би аугаа их хайртайгаа хамт явж буйдаа аз жаргалтай байна. Чиний Иван Колосов”.

.

Их бууч Мирон Ермольчик. 1943 он.

“Миний Анюта, чамаасаа захиа хүлээгээд их удлаа, хурц нүдтэй нархан минь. Захидал ирлээ гэж зүүдэлдэг ч боллоо. Янз бүрийн л юм бодох юм. Чи минь өвдөө юм болов уу, эсвэл германчууд манай нутаг руу дайран орж, та нар минь үгүй болчихсон юм уу. Заримдаа ч захиа ирэхвий гэж айна. Тэр захианд манай гэрийг бөмбөгдчихсөн тухай Лена эмээ бичсэн байх юм билүү гэж бодно. Ингэж бодохоор аяндаа бухимдаад чулуу бутартал дэлсмээр болох юм. Хурдхан л гэртээ харихсан. Саяхан зүүдэндээ хоёулаа гэрлэчихсэн, хүүтэй болчихсон байна гэж зүүдэллээ. Хүүдээ бүр Алешенька гээд нэр хүртэл өгчихсөн. Намайг хүлээж байгаа гэдгийг чинь үсний ширхэг тоолонгоороо итгэж мэдэрдэг болохоор би амьдрахыг хүсч тэмүүлсээр байна”.

.

Их бууны ангийн байлдагч Тимур Абраменко. 1943 он.

“Сайн уу, миний бяцханууд аа, Зина! Эммочка! Славик хүү минь. Шура минь сайн уу! Хонгор хөөрхөн үрс минь зурж, бичиж сураад над руу байшин, цэцэрлэгийн зургуудаасаа  явуулаарай. Зураг ирвэл их баярлах болно. Яагаад гэвэл энд байшин гэж байхгүй. Газар ухсан нүхэнд л амьдарч байна. Байшин харалгүй их уджээ. Мөдхөн бид фашистуудыг нам цохичихоод, яваад очно. Гэртээ очоод ажилд орно. Хэдүүлээ сайхан хоол идэж, кофе ууж, сайхан амьдрах болно. Зина, чи кофенд дуртай шүү дээ. Харин Эммочка маань бүгдэд дуртай. Үрсээ үнсэе. Шура! Хонгор минь, захидал аль болох олныг бичээрэй”.

.

 Холбоочин Константин Воротынцев. 1945 он.

“Хонгорхон Вася, миний Василиса минь! Сэтгэл хөндүүр, бие хоосон оргиод болдоггүй. Би фронт руу 23 настай жаалхүү явсан. Гэтэл одоо буурал үстэй өвгөн болжээ. Гэхдээ одоо энэ яахав дээ. Дайснаа дарсандаа зүрх сэтгэл минь баяр баяслаар дүүрч байна. Мөдхөн чамайгаа тэвэрнэ, үнсэнэ. “Би амьсгалж чадахгүй боллоо шүү дээ” гэж хэлтэл чинь тэвэрнэ. Тэгсэн ч тэвэрсээр л байх болно. Хайрт минь! Одоо хоёулаа уртаас урт амьдралыг хамт туулна. Муу муухай юм бидэнд дахин тохиолдохгүй”.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 41 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10