Контактны линз нь нүдний шил зүүхгүй амар байдаг боловч хүүхдэд тохиромжгүй гэж мэргэжлийн эмч ярьсан байна.
Өсвөр насны хүүхдүүд контакны линзэд маш дуртай байдаг. Гэхдээ контактны линзийн халдвар нүдийг авралгүй хараа алдахад хүргэдэг аюултай халдвар байдаг.
Контактны линзийн тухайд шил зүүхгүй хялбар арга байдаг боловч өнөөгийн нөхцөлд хүүхдэд хэрэглэхийг зөвлөхөд зохимжгүй. Яагаад гэхээр контактны линз маш их арчилгаа шаарддаг. Манай уур амьсгал хуурай бохирдолтой. Сайн линз байхыг үгүйсгэхгүй боловч контактны линзийн халдвар аюултай, маш хурдтай явагддаг. Сэтгэл хөдлөлөөр гоё гээд зүүгээд байж болохгүй зүйл гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна