​ ЭМИЙН ЧАНАР ШАЛГАДАГ ЛАБОРАТОРИ ЭВДЭРЧИХЭЭД БАЙХАД ҮЕ ҮЕИЙН САЙДУУД НЭГ Ч УДАА ОЧИЖ ТАНИЛЦААГҮЙ


Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ж.Чинбүрэн: Сонсголын эхний өдөр өвчин зовлонг үзэж туулж яваа ард иргэдийн төлөөллийг гэрчээр оролцууллаа. Тэр тусмаа архаг хууч өвчтэй, удаан хугацаагаар эм хэрэглэж буй бүлэг хүмүүсийн төлөөллийг оролцуулж, тэдгээр иргэдийн дуу хоолойг төр сонссон. Тухайлбал, В, Д вирустэй, чихрийн шижинтэй, таталт уналттай, хорт хавдраар өвчилж, даван туулагсдын төлөөлөл сонсголд ирж үг, саналаа хэлсэн. Гэрчээр оролцсон иргэд эрүүл мэндийн салбарын тогтолцооны зарим гажуудал иргэдийн нуруун дээр хүндрэл болж бууж байгаа тухай хэлсэн. Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байна гэдэг гэрчлэлийг иргэд хэлсэн. Тухайлбал, “Үнийн хөнгөлөлтөд хамруулаагүй байхад 15 мянган төгрөгөөр авдаг байсан эм хөнгөлөлтөд хамрагддаг болсноор 45 мянган төгрөг болчихлоо” гэж в, д вирустэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Уналт таталттай иргэдийн төлөөлөл “Байнга хэрэглэдэг эм нь Монголд ороод ирсэн хэрнээ эмийн бүртгэлд бүртгээгүйгээс болоод авч чадахгүй байна” гэдэг зүйлийг ярьсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн салбарын удирдамж нь чанартай эмийн хүртээмжийг бий болгож чадахгүй байгаа жишээг гэрчилсэн.   

Сонсголоор хөндөгдсөн заавал тэмдэглэж хэлэх ёстой асуудлын нэг нь эмийн чанар шалгадаг лабораторийн үйл ажиллагаа тоног төхөөрөмжийн эвдрэлээс болоод доголдсон. Нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн үе үеийн сайдууд нэг ч удаа очиж танилцаагүй нь харамсмаар байсан. Сайн мэдээ нь гадны хөрөнгө оруулалт буюу ДЭМБ-аас лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж буй тухай салбарын удирдлагууд сонсголд оролцохдоо хэллээ. Түүнчлэн, эмийн чанарыг шалгахдаа  улсын мэдлийн нэг лабораторид шинжлүүлээд тэнцэхгүй гэсэн хариу гарахаар нөгөө лабораторид нь шинжлүүлээд тэнцүүлчихдэг, ингэж шинжилгээний хариу зөрж байхад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж авдаг буруу тогтолцооны жишгийг баримт нотолгоотойгоор гаргаж ирсэн.

    Сонсголоос харагдсан бас нэг асуудал, гаальд мэдүүлж байгаа ханган нийлүүлэгч байгууллагын эмийн үнийг жижиглэнгээр зарж байгаа үнийн нэгжээр мэдүүлдэг болгох тогтолцоог хэрэгжүүлдэг болох шаардлага тулгарч байна. Ингэснээр ард иргэд  жижиглэнгээр буюу эмийн сангаас авч байгаа үнэ хилээр оруулж ирж буй үнээс хэд дахин илүү болж нугарсан бэ гэдгийг мэдэх, хянах боломж бүрдэнэ. Иргэдийн энэ хяналт тухайн эмийн үнийн өсөлтөд бодитой хяналт болно гэдэгт Түр хорооны гишүүд санал нэгтэй байна.

    Заавал тэмдэглэж хэлэх өөр нэг асуудал бол Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн үнийн өсөлт, чанарын хяналтын асуудлаар сонсгол хийсэн. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, эмч нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөөгүй. Өнөөдөр Монгол Улсад эмчийн ур чадвар дутсан зүйл хараахан байхгүй. Эмч нар, эрүүл мэндийн салбарынхан хичээн ажиллаж, дэлхийд нэвтэрч буй олон олон эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлж, эмчилдэг болсон. Гэтэл энэ салбарт ашиг сонирхлын нэгдмэл байдлаар сүлбэлдсэн тогтолцоо цагаан халаадтай эмч нарын араар “нуугдаж”, эмч нар, эрүүл мэндийн салбарынхны ажлыг сулруулж, харлуулж байна.

Түр хорооноос Авлигатай тэмцэх газарт  200 гаруй албан тушаалтан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой байж болзошгүй талаар мэдээ материалыг өгч байна. Энэ нь гэм буруутай гэж шууд тогтоож байгаа гэсэн үг биш ээ. Харин шийдвэр гаргахдаа тухайн нэгдмэл сонирхолтой байгууллагынхаа эрх ашгийн төлөө асуудалд ханддаг уу гэдгийг шалгаарай гэж өгч байна. Илт гэмт хэргийн шинж чанартай материалыг ч хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар өглөө. 

Б.Жаргалмаа: Монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн үнийн өсөлт байсан нь харагдлаа

    “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж байгаа эм, зайлшгүй шаардлагатай хөнгөлттэй эмийн жагсаалтыг гаргаж байгаа албан тушаалтнууд бүгд буруу нөлөөлөл үзүүлсэн,  хамаарал бүхий байсан гэж Түр хороо үзээгүй. Тодорхой хэмжээнд нөлөө бүхий албан тушаалтнууд байна гэдгийг гаргаж тавьсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох ёстой. Нөгөө талаар эмийн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Эмийг хэрхэн бүртгэх, хуваарилах, үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох вэ гэдэгт төр бодлогоо гаргах зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой болсон. Ганцхан жишээ хэлэхэд, эмийн салбарт ажиллаж байгаа монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн эмийн үнийн өсөлт байсан нь тодорхой харагдлаа.

    Одоо Эрүүл мэндийн яам болон энэ салбарт ажиллаж буй албан тушаалтнууд нөлөө бүхий хамааралтай асуудлаа цэгцлэх, Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллага арга хэмжээ авах асуудал үлдлээ. Энэ шаардлага хангагдсанаар ард иргэд чанартай эм хэрэглэх, хууль бус үнийн өсөлтөд нэрвэгдэхгүй байх боломжийг нээж өгнө.

 

 

 

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… 24 минутын өмнө
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 1 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 2 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 2 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 3 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 20 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 23 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12