"ЭРИН ЭВЕРЕСТ ИНТЕРНЭШНЛ"-ИЙН ЖИШИГ ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?


Нийслэлд барилгын зарим компани зарим хотхон захиалга авахдаа улсын цэцэрлэг, сургуультай байна гэдэг хэдий ч тэр нь ажил хэрэг болдоггүй. Оршин суугчид төлбөртэй сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургах, эсвэл хол газар сургахаас өөр аргагүй болдог. Тэгвэл өчигдөр /2024.04.23/ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ярилцжээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлсэн байна. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол орчимд 11000 иргэн оршин суудаг. Гэсэн хэдий ч уг байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Иймээс оршин суудаг хүүхдүүдийн ихэнх хувь нь замын цаана нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургууль болон 10-р хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулиудад хол очин суралцдаг. Тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид авах гэрээ хийгдвэл олон хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болно” гэжээ. 

Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламж байхгүй Хархорин, Өнөр хороолол, Эрин хороололд амьдарч буй сургуулийн насны 3900 хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээр хийж шийдэл гаргахаа хотын дарга онцолсон байна.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Улаанбаатар хотын хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал 2020 онд хүнд байсан. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байсан. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 сургууль, 13 цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Зарим сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Эрин сургуулийн асуудлыг бүрэн шийдэж төрийн өмчит болговол Баянгол дүүргийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно. Ингэснээр бид үнэгүй чанартай боловсролыг олгож чадна’ гэжээ. 

“Эрин интернэшнл” ХХК-ийн дэд захирал Д.Даваасүрэн “Эрин хорооллыг 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сургууль төлөвлөх хүсэлт тавьсний дагуу бид төлөвлөж улсын хөрөнгөөр бариулах хүсэлт удаа дараа тавьсан боловч 2019 онд олон улсын сургууль болох зорилоготойгоор Япон Улсын хөрөнгө оруулалттайгаар байгуудагдсан. Одоо хувийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. 960 хүүхэд нэг дор хүлээн авах хүчин чадалтай, бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартаар бүрэн стандартын дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн сурах таатай орчин нөхцөлийг бүрэн хангасан” гэж хэлэв. Мөн тэрбээр сургуулийг төрийн өмчит болох асуудалд аж ахуйн нэгж хоорондын гэрээний дагуу үнэ тохиролцож ширээний ард ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

“Эрин интернэшнл” ХХК-ийн дэд захирлын ярианаас үзэхэд сургууль төлөвлөх хүсэлт  тавьсан ч олон жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр баригдаагүй байна. Ер нь орон сууцны хороолол, хотхонд сургууль барихаар төлөвлөхөд уялдаа холбоо хэрэгжих нөхцөл нь хаана хэнээс болж удааширсан гэдгийг цаашид тооцож байх хэрэгтэй бололтой.

Мөн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор зарим хотхон, хороололд баригдсан хувийн сургуулийг төрийн өмчит болгох талаар иргэд санал гаргахаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 4 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 5 цагийн өмнө
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 5 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА 7 цагийн өмнө
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… 7 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… 7 цагийн өмнө
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… 7 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… 12 цагийн өмнө
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… 13 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 13 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… Өчигдөр
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… Өчигдөр
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … Өчигдөр
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА Өчигдөр
МИАТ: ТАЙЛАНД РУУ ЗОРЧИХ БОЛ TDAC БӨГЛӨХ ШААРДЛАГАТАЙ Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.01-1… Өчигдөр
БАГА, ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ОРОН СУУЦААР ХАНГАХАД ТУРКИЙН ЗАГВАРЫГ С… Өчигдөр
COP17-ЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ NATURE SUMMIT 2025-Ы… Өчигдөр
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
SENZU: БИ ГЭНЭТ ГАРААД ЯВАНГУУТ БАГ МУУДНА ГЭЖ БАЙХГҮЙ 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01