Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт өнөөдөр 21 цаг 43 минутад иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсан байна. Гал түймрийн тархалтыг 21 цаг 48 минутад зогсоож, 22 цаг 3 минутад бүрэн унтраасан бөгөөд техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг НОБГ-аас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна