ХАВАР МАЦАГ БАРЬЖ БОЛОХГҮЙ


Хавар бадган ихсэж, хий хурж, хөдөлдөг улирал үргэлжилж байгаа учраас мацаг барих хэрэггүй. Ялангуяа хийн бэлгэ чанар арвидаж хөдөлдөг луу /хаврын сүүл сар/, могой /зуны эхэн сар/ саруудад мацаг барьж болохгүй. Хаврын сүүл, зуны эхэн сард хийн бэлгэ чанарууд ихсэж хөдлөхөд хүний сэтгэл санаанд өөрчлөлт ордог. Учир нь хүний сэтгэл санаа, оюун ухаан нь хийн судсыг хөлөглөж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ үед сэтгэлийн гутралд орох, санаа зовних, сэтгэлийн хэт хөдлөлд автагдах зэрэг сэтгэл санааны буруу, муу үйлдлүүдийг хийх, нойр алдах, хоол ундаа хэт сойх, мацаг барих, шимгүй идээ унд үргэлж хэрэглэх зэрэг нөхцөлөөр хийн бэлгэ чанар хямарч сэтгэцийн өвчлөлд өртөх эрсдэл өндөр байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж дээрх нөхцөлүүдийг бүрдүүлэхгүй байх нь чухал.

Мацаг барина гэдэг хоол сойх гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд мацаг барих эмчилгээний арга бий. Хоолны хордлого зэргээс болж олон удаа суулгаж, бөөлжиж байгаа бол биеэс хор гадагшилж, суулгах, бөөлжих нь зогстол түр хугацаанд хоолыг сойж байгаад эм, эмчилгээ хийнэ. Мөн халдварт халуун, хямарсан халуун зэрэг халуун язгуурын өвчний үед халуун дангаараа дэлгэрч байгаа үед нь хоолыг түр сойж халууны хүчийг яаралтай буулгах эмчилгээ хийдэг. Түүнчлэн өөх, тостой хоолыг хэтрүүлэн идсэнээр эс шингэж, бадган салс арвидаж, галын илчийг хүчтэй бууруулсан үед хоолыг түр сойж байгаад бадганыг арилгах, галын илчийг сайжруулах эм, заслын эмчилгээ хийдэг. Хоол сойх эмчилгээг удаан хугацаагаар хийдэггүй. Хамгийн ихдээ 1-2 хоног хоол сойгоод эм, заслын эмчилгээ хийдэг арга байдаг. Тухайн хүн мацаг барих өвчин эмгэгтэй байсан ч, хоолыг сойж, мацаг барьж болохгүй онцгой тохиолдол гэж бий. Огт мацаг барьж болохгүй өвчин эмгэгүүд ч байна.
Мацаг барьснаар бүх өвчнийг эдгээж болно, урт насална гэсэн мессеж олон нийтийн дунд байгаа нь өрөөсгөл ойлголт. Эрүүл хүн мацаг бариад байвал хоол тэжээлийн дутагдалд орно, тунгалаг-цөвийн боловсролтын үйл ажиллагааг хямрааж бүх эд, эрхтний үйл ажиллагаанд эмгэг өвчин үүсгэнэ. Мацаг барих шаардлагатай эсэхээ уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж байж мэдэх нь зүйтэй.
Хүмүүс ихэнхдээ турах зорилгоор мацаг барьсны улмаас бие, сэтгэл нь хямарч янз бүрийн өвчин эмгэгтэй болж, бидэнд хандсаар байна. Тэдний олонхынх нь хөгшрөлтийн үйл явц эрчимжсэн, нойргүйдсэн, сэтгэл санааны гутралд орсон, үс нь унасан, зүрхний хийн хямралтай болсон, ходоодны галын илч буурч, хоолны дуршил, шингэлт муудсан, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, зогсох зэрэг олон эмгэгүүд илэрч байна.
Тиймээс мацаг барихаас илүүтэй хоолныхоо хэмжээг багасгаад зөв зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь чухал. Мацаг гэдэг нь нийтээрээ хийх зүйл биш.

Эх сурвалж: МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 18 цагийн өмнө
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… Өчигдөр
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… Өчигдөр
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… Өчигдөр
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
ШАКИРА, БЁРНА БОЙ, ЖЕЙ БАЛВИН НАР ДАШТ-ИЙН НЭЭЛТЭД 2026/06/12
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ШҮЛХИЙН ЭХНИЙ НЭГ ТУН САЯ ВАКЦИН ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭ… 2026/06/12
COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ… 2026/06/12
МАНДАТЫН ТООНООС ДУТУУ НЭР ДЭВШИГЧИЙГ ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИ… 2026/06/12
БЭЛХИЙН АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/06/12
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 18-20 ХЭМ ДУЛААН 2026/06/12
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 2026/06/11
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШИЛ /2026.06.02-06.12/ 2026/06/02
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН З.ЭМҮЖИНГ ШУДАРГА ЖУРАМ М… 2026/06/01
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛ… 2026/06/02
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/06/03