Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсон гэж ХЭҮК-оос мэдээлэл хийхдээ дурдав. 2021, 2022 оны байдлаар 10-14 насны 52 охин жирэмсэлж, 76 охин үр хөндүүлж, 37 охин төрсөн байна.
Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна. Мөн эрүүл мэндийн боловсролын хичээлийн чанар муу, цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байгаа, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх зэрэг нь үүнд нөлөөлж байна гэж ярив.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна