Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар өнөөдөр /2025.08.05/ ноцтой мэдээлэл хийлээ.
Үүнээс заримыг онцолвол:
- СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс Авлигатай тэмцэх газарт гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсэн. ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийсэн.
- Хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн. Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг зөрчсөн.
- 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн.
- Ийм байдлаар 478.9 сая төгрөгийн цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- Мөн 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20 хувьд нь оношийн зөрүү гарсан.
- СЭМҮТ-ийн дарга Г.Анхболдыг чөлөөлж, оронд нь түр томилгоо хийсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна