Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг Монголдоо эмчлэх боломжийг бүрдүүлж, 8 дахь тохиолдолд мэс заслыг амжилттай хийлээ.
Тус эмнэлгийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг 2024 оны сүүлээр суурилуулж, ашиглалтад оруулан Монголд анх удаа Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн.
2025 онд БНХАУ-ын эмч нартай хамтран 4 тохиолдолд мэс засал хийсэн бол БНСУ-ын эмч нартай хамтран дахин 4 тохиолдолд нийт 8 тохиолдолд судсан доторх мэс заслыг хийгээд байна.
Ингэснээр заавал гадагшаа явж эмчлүүлэх заалттай иргэдийг эх орондоо эмчилж, гадагшаа явах урсгалыг Монголдоо авч үлдэж эмчилгээг хийж байгаа чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна