Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.07.26/ байдлаар 12939 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 126662, эмнэлэгт 143, гэрээр 124, нас баралт 10 байна. Мөн хавьтал 93022 байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 143 хүний биеийн байдлын хувьд хөнгөн 15, дунд 122, хүнд 6 байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна