Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Боловсролын зээлийн сан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Газрын албан дахь төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгажээ.
Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах, өөрчлөх санал боловсруулж хүргүүлэх ажлын хүрээнд “Зээлийн барьцаа хөрөнгийг судалж үнэлэх журам”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг тус тус хянан үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна