Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.07.20/ байдлаар 12568 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ. Эдгээрээс эдгэрсэн 12086, эмнэлэгт 297, гэрээр 175, нас баралт 10 байна. Мөн хавьтал 93022 байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 297 хүний биеийн байдлын хувьд хөнгөн 51, дунд 226, хүнд 17, нэн хүнд 3 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна