Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.07.06/ байдлаар 11665 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 10475, гэрээр 665, эмнэлэгт 518, нас баралт 7 байгаа юм. Мөн хавьтал 89855 байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 518 хүний биеийн байдлын хувьд нэн хүнд 1, хүнд 29, дунд 440, хөнгөн 48 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна