Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.06.28/ байдлаар 10309 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 5670, гэрээр 998, эмнэлэг 634, нас баралт 7 байна. Мөн хавьтал 75657 байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 634 хүний биеийн байдлын хувьд хүнд 53, дунд 523, хөнгөн 58 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна