Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 10065 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 8405, гэрээр 1014, эмнэлэгт 646, нас баралт 7 байна. Мөн хавьтал 75657 байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 646 хүний биеийн байдлын хувьд нэн хүнд 3, хүнд 40, дунд 538, хөнгөн 65 байна. Улаанбурхан өвчнөөр 0-70 насны хүмүүс өвдсөнөөс хамгийн их нь 10-14 насныхан байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна