Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.06.26/ байдлаар 9833 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 8145, гэрээр 1012, эмнэлэгт 669, нас баралт 7 байна. Мөн хавьтал 75657 байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 669 хүний биеийн байдлын хувьд нэн хүнд 1, хүнд 34, дунд 572, хөнгөн 62 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна