Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.06.18/ байдлаар 8154 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 6272, гэрээр 1210, эмнэлэгт 666, нас баралт 6 байгаа юм. Мөн хавьтал 63052 байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 666 хүний биеийн байдлын хувьд хөнгөн 111, дунд 516, хүнд 37, нэн хүнд 2 байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Тус өвчинтэй холбоотой тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна