Б.БАЯРБААТАР: ГУРВАН ТӨГӨЛДӨРШЛИЙН ЗОРИЛГО ХЭРЭГЖВЭЛ АВЛИГА, ХҮНД СУРТАЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ, ТЭГШ БУС БАЙДАЛ БУУРНА

Admin
8 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2025.06.17/ зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламент энэ бүрэн эрхийн хугацаанд  “Хүн төвтэй хууль” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “цаг үеийн шаардлагад нийцсэн хууль” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “Гурван төгөлдөршил”-ийг Улсын Их Хурлын даргын санаачилгаар эхлүүлээд байна. Бидний “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал буурч, ёс зүйт төрийн албыг бэхжүүлэхэд дорвитой алхам хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 156 дугаар захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна. Энэхүү ажлын хэсэг нь төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн уялдаа холбоо, хийдэл, хэрэгжилтийн явцыг судалж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх санал боловсруулна гэдгийг онцлон тэмдэглэв.

Цаашид Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын болон олон улсын түншүүдтэйгээ Ёс зүйн дүрмийг олон улсын жишигт нийцүүлэх, нээлттэй, хариуцлагатай парламентын үйл ажиллагааг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгааг Байнгын хорооны дарга дурдахын зэрэгцээ энэ нь зөвхөн уулзалт биш, харин ардчилсан институцийг бэхжүүлэх хамтын шийдвэр байх болно гэж байлаа.

Дараа нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардчилалтай холбоотой асуудал олон нийтэд  нээлттэй, бүгдэд хүртээлтэй сэдэв байдаг бөгөөд энэ талаар ярилцах нь хамгийн чухал асуудал гэдгийг дурдав. Мөн тэрбээр Байнгын хорооны дарга Б.Баярбаатарын хэлсэнчлэн парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль боловсруулах бодлогын асуудалд бид ч бас төвлөрч ажиллаж байгаа гээд Монголд ардчилал, парламентын шударга байдлыг бэхжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг чухал, үр дүнтэй байна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба нь ардчиллын шударга байдалд төвлөрч ажиллаж байгааг дурдаад парламентын шударга байдлын хүрээнд хийсэн судалгаа, олон улсын туршлагыг танилцуулахаар болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж байлаа.


Ийнхүү хэлэлцүүлэг ЕАБХАБ-ын АИХЭА-ны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова, ЕАБХАБ-ын АИХЭА-ны Авлигатай тэмцэх төв, Ардчилсан засаглал хэлтсийн мэргэжилтэн Нина Чантурия нарын “Төрийн албаны ёс зүй, шударга байдал: ЕАБХАБ-ын бүс нутаг дахь сайн туршлага” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.

Уг илтгэлд шударга байдлын тухай ярих шалтгаан, үүнийг хэрхэн ойлгох, шударга байдал авлигатай тэмцэхэд хэрхэн тусалдаг талаар болон ашиг сонирхлын зөрчил, ёс суртахууны үнэт зүйлсийн талаар хөндсөний зэрэгцээ олон улсын дадлага туршлага, судалгаанаас танилцуулж байлаа. Тухайлбал, Төрийн албаны шударга байдал гэдэг нь төрийн албанд нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, ёс зүйн нийтлэг үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээг тууштай уялдуулж, дагаж мөрдөхийг хэлнэ гэж байлаа.


Мөн шударга байдлын тухай ярьснаар ардчилсан институцуудын хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн байдал, чанар нь олон нийтээс ирэх итгэл, итгэлцэл, оролцооноос хамаарах тул шударга байх тусам илүү их итгэл хүлээхийн зэрэгцээ шударга байдал нь сайн засаглал, тууштай ардчиллын шалгуур үзүүлэлт болдгийг илтгэлд дурдсан байв.

Түүнчлэн Ёс зүйн дүрэм баталсан үндэсний парламентуудын талаар илтгэлд дэлгэрэнгүй дурдсан. Доорх зурагнаас харна уу.

 

Ёс зүйн дүрмийн агуулга, бүтэц, хэрэгжүүлэх арга хэлбэрээрээ улс орнууд ч ялгаатай ч үр дүнтэй хэвээр байгааг илтгэгчдэд онцлон тэмдэглээд уг дүрэмд авлигатай тэмцэх, дарамт шахалтын эсрэг хэрэгжүүлэх агуулгыг зайлшгүй тусгахын зэрэгцээ үүнийг хэрэгжүүлэхдээ  бие даасан болон  хөндлөнгийн зохицуулалтын аргыг ашиглах нь зүйтэй гэж байлаа.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, чөлөөтэй санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. 


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зөрчил, парламентын ёс зүйн тогтолцооны талаар” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр, парламентын ёс зүй-ардчиллын суурь багана,  монголын төрт ёсны уламжлал, Монгол Улсын парламентын ёс зүйн төлөвшил, Улсын Их Хурлын гишүүний ёс  зүйн дүрэм, парламентын ёс зүйн өнөөгийн төлөв байдал, УИХ-ын бодлого-парламентын ёс зүйн талаар хөндөж ярьсан юм.

Тэрбээр илтгэлдээ, Парламентын үйл ажиллагааны тулгын гурван чулуу нь шударга байдал, ёс зүй, итгэлцэл гурав гээд Ард түмний төлөөллийг хэрэгжүүлэгч ардчиллын гол институци болох парламент нь иргэдийн итгэл дээр тогтдог. Харин энэ итгэлийг хадгалах нь ёс зүйн чанд хэм хэмжээ, хариуцлагын тогтолцооноос шууд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэв. 

Мөн парламентын шударга байдал гэж парламентын гишүүд болон төрийн байгууллагууд нь төрийн эрх мэдлийг ил тод, хариуцлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, иргэдийн итгэлийг хүлээхүйц ёс зүйн зарчмаар хэрэгжүүлэх чадвар юм гэдгийг дурдахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишигт парламентын гишүүдийн ёс зүйн дүрэм, сонирхлын зөрчлийг ил тод болгох механизмууд, гишүүдийн орлого, хөрөнгийн мэдүүлэг, бие даасан хяналтын байгууллагууд тогтмол хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын парламентын ёс зүйн төлөвшил болон парламентын ёс зүйн өнөөгийн төлөв байдлын талаарх холбогдох мэдээллийг доорх зурагнаас харна уу. 

Байнгын хорооны дарга илтгэлдээ, Олон улсын байгуулагаас албан тушаалтан хувийн ашиг сонирхлынхоо улмаас нийтийн эрх ашгийг хамгаалах чадвар сул байгаа тул ашиг сонирхлын зөрчлийг цэгцлэх, парламентын эрх зүйн орчныг шинэчилж байгаа ч ил тод байдал, хяналт-шинжилгээний механизмуудыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн гэдгийг онцолсон. 


Түүнчлэн уг  илтгэлд Улс Их Хурлын зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Ёс зүй, дэгийн байнгын хороо нь гомдол, зөрчлийн шалгалт, зөвлөмж, сургалт зэрэг ажлуудыг тогтмол хийж, төрийн албан тушаалтны манлайлал үзүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар дурдсан байлаа.  


Хэлэлцүүлэг үдээс хойш сэдвийн хүрээн дэх багийн ажиллагаагаар үргэлжилсэн. Оролцогчид багт хуваагдан ашиг сонирхол, ёс зүйн зөрчилтэй холбоотой кейс судалгаанд тулгуурлан дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд дүгнэлт гарган ажилласан. Багуудын чиглүүлэгчээр ЕАБХАБ-ын АИХЭА-ны Авлигатай тэмцэх төв, Ардчилсан засаглал хэлтсийн мэргэжилтэн Нина Чантурия,  Ардчилсан засаглал,  жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова, ЕАБХАБ-ын Улс төрийн намын шинжээч, Ноттингхэмийн Их Сургуулийн Профессор Фернандо Касал Бертоа, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн дарга Г.Гэсэр нар ажилласан юм.

Эцэст нь “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Сүүлийн жилүүдэд манай улсад ардчилсан тогтолцоо хэврэгшиж, хүний эрх, эрх чөлөөнөөс ухарч буй үзэгдэл олширч байгаа тул улс төрчид, тэр дундаа ардчилсан сонгуулиар ард түмний элч болон сонгогдож тангараг өргөсөн парламентын гишүүд илүү их хичээл зүтгэл гарган ажиллах шаардлагатайг илтгэж байна. Үүнд 126 гишүүнтэй анхны парламент Монголын ардчиллын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Ардчилал, төрд итгэх итгэл сулрах болсон энэ үед парламентын танхим шударга ёсны индэр байж, иргэд сонгогчдын итгэлийг хүлээсэн парламентын гишүүд ёс зүйн хувьд хариуцлагатай ажиллах шаардлагатай. Ингэж байж парламентын дархлаа бэхэжнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталж, энэ хүрээнд хийж буй ажлуудад УИХ дахь намын бүлгүүд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн парламентад суудалтай намын гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төсөлд парламентын танхим дахь мэтгэлцээнийг илүү нээлттэй, ил тод болгох чиглэлээр Ерөнхий сайдын асуулгыг УИХ-ын цаг болгож,  цаг үеийн тулгамдсан асуудлуудыг парламент  шуурхай хэлэлцдэг байх чиглэлийн өөрчлөлтүүдийг тусгасан. Хэлэлцүүлэгтэй холбоотой нэг чухал заалт нь парламентын танхимд мэдээлэл хийж байгаа албан хаагч худал мэдээлэл хийвэл тодорхой хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Ингэснээр хэлэлцүүлгийн чанарыг сайжруулах, парламентын шударга байдал, ёс зүйн асуудлыг шинэ түвшинд хүргэнэ гэж найдаж байна. Бид парламентад итгэх итгэлийг сайжруулж, эл танхим ёс зүй, шударга ёсны хувьд үлгэр жишээ байснаар төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, ардчилсан тогтолцоогоо хамгаалж, илүү сайжруулж, бэхжүүлж авч үлдэнэ хэмээв.

Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институцын, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова эл өдрийн хэлэлцүүлгийг дүгнэхдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нь Монголын парламент шударга байдлыг бэхжүүлэхэд, идэвх санаачилгатай ажиллаж байгаагийн гол илрэл болж байна гээд хамтын ажиллагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.БАЯРБААТАР: ГУРВАН ТӨГӨЛДӨРШЛИЙН ЗОРИЛГО ХЭРЭГЖВЭЛ АВЛИГА, ХҮНД СУРТ… 8 цагийн өмнө
Г.АМАРМЭНД ЕВРОПЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС АНХНЫ МӨНГӨН МЕДАЛИЙГ ЭХ ОРОНД… 9 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТОГТООСОН ҮНДЭСЛЭЛГҮЙ ТӨЛБӨРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛА… 10 цагийн өмнө
ИЗРАИЛ, ИРАН УЛСАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ИРГЭДЭД ЗӨВЛӨЛӨӨ 14 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙГ ЭНЭ ЖИЛЭЭС ЭХЛЭН ЗУРГАДУГААР САРЫН СҮҮЛИЙН ДОЛОО ХОН… 16 цагийн өмнө
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 17 цагийн өмнө
Б.ГАНХАЙЧ ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРООТОЙ, 21-23 ХЭМ ДУЛААН 19 цагийн өмнө
Э.ДАВААЖАМЦ ЗАМЫНХАА 70 ХУВЬ БУЮУ 3540 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА Өчигдөр
ЗУРГАДУГААР САРЫН 18-НААС НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР… Өчигдөр
ОНЦГОЙНХОН 84 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ Өчигдөр
МОРЬТ ХАРВААНЫХАН ХАНДИВЫН АЯНАА ХААЖ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БА… Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТОО 7717 БОЛЖ, НАС БАРАЛТ НЭГ… Өчигдөр
С.МАГНАЙСҮРЭН: ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙХ ЗАРЧМЫ… Өчигдөр
АРАВДУГААР ХОРООЛЛООС 25 ДУГААР ЭМИЙН САНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХА… Өчигдөр
"МОНГОЛ-B" БАГ ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
НУТГИЙН БАРУУН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, ӨМНӨД БОЛОН ТӨВ ХЭСГЭЭР ХАЛНА Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/06/15
“ХААНЫ ЭРЭЛД-2025” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛ… 2025/06/14
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 2025/06/14
Их Уншсан
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 17 цагийн өмнө
ААТАЙ АМТАЙ АВАРГЫН 1963 ОНД СЭТГҮҮЛД ГАРСАН ЗУРАГ 2025/06/04
ЗУРГАДУГААР САРЫН 18-НААС НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР… Өчигдөр
СЭТГЭЛЭЭР УНАВАЛ УНШААРАЙ 2025/06/04
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
МИАТ ХӨХ ХОТ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ НЭЭЛЭЭ 2025/06/07
ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮХЭН БАЙНА 2025/06/10
БҮХ ЦЭРГИЙН НААДАМД ХУРЦ АРСЛАН Э.МӨНХБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ 2025/06/07
БАРУУН ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРААС ГЭСЭР СҮМИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ… 2025/06/06
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 2025/06/14
Э.ДАВААЖАМЦ ЗАМЫНХАА 70 ХУВЬ БУЮУ 3540 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА Өчигдөр
БАРУУН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ… 2025/06/10
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/06/15
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 2025/06/13
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/06/13