Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.06.08/ байдлаар 5848 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 4484, гэрээр 772, эмнэлэгт 590, нас баралт 2 байна. Мөн хавьтал 36307 байгаа юм. Эмнэлэгт эмчлүүлж буй 590 хүний биеийн байдлын хувьд нэн хүнд 5, хүнд 31, дунд 427, хөнгөн 127 байна. Улаанбурхан өвчнөөр 0-64 хүртэл насны хүмүүс өвдсөнөөс 10-14 насны 2561 хүүхэд өвдсөн нь хамгийн их байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна