Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад оруулжээ.
Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 нэр төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Цаашид хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээний тасаг, нэгжүүдийг үе шаттай нээхээр төлөвлөсөн. Эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломж бүрдсэн.
Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэхэд жилдээ 8000 гаруй хүнд хүрч үйлчлэх юм. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нэмэлтээр ор дэлгэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна