ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН 24 ДЭХ ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ


УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг эхэлж хэлэлцжээ. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов болон тус Комиссын гишүүн Ж.Хунан нар Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал, Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар тус тус танилцуулсан байна. 

Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн  өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулгадаа, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалахад үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, нийгмийн шударга ёсыг шаардан, үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлч нь бусдын болон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийн улмаас бусдын заналхийлэл, дарамт шахалт, халдлагад өртөх, ял шийтгүүлэх, амь насаа алдах эрсдэлтэй байна. Ялангуяа хүний эрх хамгаалагч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь удирдлага болгодог Өмгөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэтгүүлчийн хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ нэгэнтээ бий болсон. Эдгээр хуулиар өмгөөлөгч, сэтгүүлч нь хүлээсэн үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангасан, хариуцлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлдэг механизмтай байх нь чухал юм. Комиссоос 2024 онд хийсэн “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны үр дүн тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг энэ бүлэгт дэвшүүлсэн болно хэмээн танилцуулав. Харин шударгаар шүүлгэх эрхийн талаарх танилцуулгадаа, Хүний эрхийн Үндэсний Комисст 2024 онд ирсэн гомдол, мэдээллийн 52.9 хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл эзэлж байх ба агуулгаар нь авч үзвэл, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хилс хэрэг хүлээсэн, эрүү шүүлтээс ангид байх, хууль бусаар цагдан хоригдсон, орон байрны халдашгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн сүлжээнд зарласан, шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон зэрэг гомдлууд дийлэнх хувийг эзэлж байна гэв.

Тус Комиссын гишүүн Ж.Хунан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн  зарим хэмээх бүлгийн илтгэлдээ, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах үйл ажиллагаа, хохирогч хүүхдийн хууль зүйн туслалцаа авах эрх, хохирлоо барагдуулах эрхийн талаар танилцуулсан юм.  Тухайлбал, Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, ярилцлага, хууль хяналтын болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын тоон мэдээлэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаарх санал дүгнэлтийг танилцуулжээ. 

Танилцуулгатай холбогдуулан  УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтуяа, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, 0-6 насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн 40 хүүхдийн дөнгөж 23 гомдол мэдүүлж, хохирлоо барагдуулсан гэсэн статистик танилцууллаа. Үүнд сэтгэл эмзэглэж байна. Тиймээс олон улсад ашигладаг гэсгээлийн аргыг хэрэглэх талаар судалгаа байгаа эсэх талаар болон 12 наснаас дээших хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай. Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 оны илтгэлдээ хүүхдийн амьд явах эрхийн талаар судлан тусгахыг хүслээ. Учир нь хүүхдийн гэмтэл, осол, зодуур болон  эцэг, эхийн үл хайрхах хүчирхийлэлд өртөх явдал их байна гэв.


Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хариулахдаа, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг олон улсад химийн аргаар тайган болгох тарилга ашигладаг. Азид 2011 оноос хойш хэрэглэдэг болжээ. Манайх энэ гэсгээлийн хэлбэрийг ашиглах боломжтой. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг салбар бүрээр судлах шаардлагатай байгаа. Өсвөр насны хүүхдүүд үерхэл, хайр сэтгэлийн холбоосоор бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэнд  тооцогдож байна. Өнөө цагийн хүүхдүүдийн бие бялдрын өсөлт, хөгжилтийн талаар  судалгаа хийж,  гэмт хэргийн шинжийг дахин тодорхойлох шаардлагатай гэж үзэж байгаа гэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдал өнгөрсөн жилийнхээс 34 байраар ухарсан үзүүлэлт гарсан. Хүний нэр хүндэд халдсан гэсэн зүйл ангиар ялагдсан нь цөөхөн боловч, залхаан цээрлүүлэлт гэдэг талаасаа цагдаад дуудагдаагүй хэвлэл мэдээллийн байгууллага ховор байна. Хүний эрхийн Үндэсний комисс энэ талд хэрхэн анхаарах талаар асууж,  2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу Тахарын алба гэж байсан боловч татан буугдсан. Энэ албыг эргэж сэргээхэд Хүний эрхийн Үндэсний Комисс санаачлагатай ажиллахыг хүслээ. Тус байнгын хороо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцсэн талаарх  санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.


Түүний дараа Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Хэрлэн, Д.Рэгдэл, Б.Баярбаатар  нар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, ирэх жил төрийн албан хаагчдын тодорхой хувийг цомхотгох асуудлыг шүүмжилж, төрийн албыг цомхон, чадварлаг болгохын тулд давхардсан орон тоог багасгах, удирдах албан тушаалтнуудын тоог цөөлөх нь зүйтэй гэсэн санал хэллээ. Тус байнгын хороо Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр хэлэлцүүлгийг хийсэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 7 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23