ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ & МЕГА ТӨСӨЛ, БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТ

Admin
Өчигдөр

Сүйн бөгж, цүнхний зургаас эхэлсэн дуулиан дэндүү хурдацтай өрнөж, Засгийн газар огцрох уу, үлдэх үү гэсэн яриа бүгдийн ярианы сэдэв болж байна.  

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж, хамтарсан Засгийн газрын асуудлыг ярихаар болсон. Стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулагдахад дургүйцсэн хүн цөөнгүй. Сөрөг хүчингүй боллоо, нэг хөнжилд орчихоод хэн хяналт тавьж, шүүмжлэх юм гэсэн үзэл санаа их байснаас гадна олонх болсон намынхан очих ёстой албан тушаалд АН, ХҮН-ийнхэн тавигдсанд дургүйцэгсэд ч цөөнгүй байсан нь мэдээж. Харин одоо дангаараа засаглаж, илүү олуулаа албан тушаалд очъё гэх хандлага ч байгаа л биз.  

Хамтарсныг гайхаж дургүйцсэн олон нийт харин 14 мега төсөл, Баялгийн сангийн хуваарилалт үнэхээр өөрсдөд нь хүрч мэднэ гээд сүүлдээ дэмжиж эхэлсэн. Аль намын хэн сайд байх нь яг үнэндээ энгийн иргэдэд тийм ч хамаатай биш. Эх орон маань цэцэглэн хөгжиж, ирээдүй хүүхдэд минь баялгийн тэгш хуваарилалт очиж,  мега төслүүдтэй, экспортлогч улс болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрч байвал болох нь тэр.

Л.Оюун-Эрдэнийг солихоор оронд нь хэн болох вэ, хамтарсан Засгийн газар унахаар мега төслүүд яах вэ гэхээр хэн ч байсан явна, урагшилна гэх юм. Үнэн ч байж мэднэ, гэхдээ эргэлзээтэй асуулт олон байна.

Хамтарснаар хорин жилийн турш гацсан байсан мега төслүүд урагшилж, эхнээсээ бодит ажил хэрэг болоод явж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг үүний л төлөө хийж, бас Засагт хамтарсан.

Гэтэл АН, ХҮН хоёроо хөөгөөд гаргачихаар улстөрөө дийлэхгүй байдалд хүрч мэднэ.  МАН дангаараа зүтгүүлээд хийчихэж болдог байсан бол өдийд аль эрт экспортлогч орон болчих байсан байлгүй дээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Батнайрамдал, О.Номинчимэг зэрэг олон гишүүн хамтарсан Засгийн газрын үед олон төслүүд хөдөлж эхэлсэн, улс эх орны эрх ашгийг бодох хэрэгтэй гэж хэлээд байна.

Ардчилсан намынхан ч бас Үндэсний зөвлөлөө хуралдуулж, Засгаас гарах эсэхээ шийднэ гэж нэг шуугиснаа хойшлов. ХҮН намаас УИХ-д суугаа гишүүн  Ж.Золжаргал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихээ илэрхийлсэн. Ийм маягаар улс төр халуухан өрнөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг дуудан уулзаж, Засгаа дангаараа байгуул, эсвэл ажлаа өг гэсэн гэх мэдээлэл ч явж амжлаа.

Улс төр халуухан байна. Залуус  жагсаж, шинэ үе ирж буйг харуулж буй нь нэг талаас сайн хэрэг. Бас зарим хүний хардаж байгаа шиг  захиалгатай жагсаал мөн үү гэдэг асуулт ч бас байна. Хамгийн гол нь ингэж эргэлзэхэд хүргээд байгаа зүйл нь ердөө л энэ Засгийн газар чухал шийдвэр гаргах бүртэй жагсаал давхцаад байгаа нь бас анхаарлын гадна орхиж боломгүй мэт. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг огцрууллаа гээд иргэд хожих уу, үгүй юу гэдэгт л асуудлын гол учир байна.

Л.Оюун-Эрдэнэд алдаа байсан ч арваад жилийн турш 4000 ам.доллар дээр гацаад байсан нэг хүнд ногдох дотоодын нийт бүтэгдэхүүн чухамдаа түүний засагласан таван жилийн сүүлийн гуравд нь жил дараалан 1000  орчим ам. доллараар өссөн.

Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт хийж, салбар салбарын төлөөллийг оруулсан өргөтгөсөн парламентыг бүрдүүлсэн нь зарим талаар эрээвэр хураавар, бүрэн төлөвшөөгүй гэсэн шүүмжлэл дагуулж буй ч олон ургальч үзлийн индэр болж чадаж байгаа гэж хэлж болно. Төсөв дээр ч, бусад асуудал дээр ч энэ нь илхэн харагдсан билээ.

Мега төслүүдийг урагшлуулсан нь том ололт мөн. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ураны төсөл гараанаас гарсан.

Мега төслүүдийг Монгол Улс ганцаар хөдөлгөх боломжгүй. Цаана нь хөрөнгө оруулалт татах, гадаад улсуудтай ойлголцох, итгүүлэх, хэлэлцээр хийх гээд нүдэнд ил харагдахгүй маш олон ярвигтай ажил бий.

Манай улсыг хөрөнгө оруулалтын таагүй орчинтой гэж үздэг байсан гадаад улсууд яагаад хамтрав гэдгийн цаана үр ашигтай төслөөс гадна тогтвортой байдал чухал. Үүнээс өмнөх манай Засгийн газруудын нас төдийлөн урт биш, ойролцоогоор 1.5 жил орчим байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг нэгэн том шалтгаан байв. 1990 оноос хойш Ерөнхий сайдын албан тушаалд ганцхан Н.Энхбаяр л 4 жил 25 хоног болсон бөгөөд Л.Оюун-Эрдэнэ 4 жил 4 сар орчим Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ялсан намын дарга, олон жил ажилласан Ерөнхий сайдтай, намууд нь хамтарсан Засгийн газартай байх нь гадаад орнуудын хувьд бол тогтвортой гэж харах нөхцөлийн нэг мөн.

Дуулианы эзэн болсон Ерөнхий сайдын хүү О.Тэнүүн энэ долоо хоногт ирж мэдүүлэг өгнө гэсэн. Хууль хяналтын байгууллага шалгаж, дүгнэлт гаргаа ч үгүй байхад шууд Засгийн газар огцрох хэмжээнд хүрч байгааг шударга ёсыг хүсэмжлэх дуу хоолой гэж харж болох ч гэлээ гадаадын улс гүрнүүд төдийлөн сайн ойлгохгүй л болов уу. Магадгүй тэдний хувьд бид улс төр нь тогтворгүй, хаашаа ч эргэж болох улс гэдгээ дахин баталж, тэр нь сөрөг оноо авчирч ч мэднэ. Дотооддоо яаж ч улстөржиж болох ч гадаад нэр хүнд, улс эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавих гэж нэг юм бий.

Тансаг хэрэглээний талаар дуу хоолойгоо өргөх нь зөв. Гэхдээ хуулийн байгууллага шалгаад, үр дүн нь ямар гарахыг бас харъя. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулиа баталъя. Тэгээд төрийн өндөр албан тушаалтнуудаа нэгбүрчлэн шалгаж, хууль бус хөрөнгө байвал хурааж, цаад үндэстэй нь тэмцье.

Засаг огцорвол хэрхэх бол гэж олон нийт анхаарч буй бас нэг том асуудал нь стратегийн ордуудтай холбоотой. Хэлэлцээрийн ширээний ард суусан гэх зарим ордын хувь эзэмшил Баялгийн сангаар дамжин иргэдэд ирэх цаг наашилж байгаа гэж хүмүүс найдаж байсан. Л.Оюун-Эрдэнэ 2025 онд багтаан Баялгийн сангийн үр өгөөжийг иргэдэд мэдрүүлнэ гэсэн учраас тэр шүү дээ. Ухаа худаг, Төгрөг нуурын ордын асуудал дээр бодлого хэвээр үргэлжлэх үү, үгүй юу. Засгаас гарсан намууд сөрөг тоглолт хийж, мега төсөл ч,  стратегийн ордын асуудал ч гацдаггүй юм аа гэхэд удаашрах асуудал үүсэх юм биш биз.

Монгол Улс дунджаар 1.5 жилийн настай Засгийн газартай байснаар сайд сэтэртэн л олон төрснөөс биш эх орон минь хөгжөөгүй, бахь байдагтаа үлдсэн. Хамтарсан Засгийн газраа огцруулах нь хямралд хүргэхгүй гэх баталгаа бий юу. Бодох зүйл байна аа, байна. 

                                                                                                            Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 16 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 20 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 20 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 21 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 22 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ЯНЖУУРТАЙ ИЖИЛ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХ ЗЭРЭГ ЗААЛТТАЙ Х… 2025/09/19
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2025/09/19
СЗХ: ГОВЬ ХК-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН 2025/09/19
СУГАЛААНД ХОЖСОН БАЙНА ГЭЖ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЬ АВЧ, МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛЖ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12