БАЯНХОНГОР АЙМАГТ БАЙГУУЛАХ ЖИШИГ АМБУЛАТОРИД АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА


Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагааг өнөөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан цогц, ээлтэй байх, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, улсын “жишиг” амбулатори болгох зорилттой ажиллаж байгаа.

Энэ хүрээнд улсын хэмжээнд анх удаа тус эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн 60 хүнийг 4 багаар нь БНСУ-ын “Хьюндай” эмнэлэгт 7 хоногийн хугацаатай сургалт, туршлага судлах үйл ажиллагааг ЭМХТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Эхний баг болох Баянхонгор аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй 2025 оны 4-р сарын 14-21-ний өдрүүдэд “Хьюндай” эмнэлэг болон Чун Аны их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, сургалтанд хамрагдсан талаарх тайланг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагын багт танилцуулжээ. 

Цаашид тус амбулаторийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах, тав тухтай гадаад, дотоод орчин бүрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, байгууллагын соёлыг эрхэмлэсэн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага болохоор зорихыг Эрүүл мэндийн сайд чиглэл болгосон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01