ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВИХ ДҮН & БАЯЛГИЙН САНГИЙН ҮР ӨГӨӨЖ

Admin
Өчигдөр

Засгийг газрыг тойрсон хэл ам хэрүүл маргаан ихтэй нэгэн долоо хоног дахиад л өнгөрлөө. УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газарт шүүмжлэлтэй хандсан нэлээд зүйлс яригдав.

Энэ бол Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан томсгосон парламент. Олон ургальч үзэлтэй, дархлаатай парламент бий болгох нь улс орны хөгжил, дэвшил, томоохон төслүүдээ хөдөлгөх, геополитик талаасаа ч тустай гэх мэт олон үндэслэлийг гарган тавьж одоогоос 2 жил шахмын өмнө Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зүтгүүлж байлаа. Салбар бүр, нийгмийн бүлгүүдийн төлөөлөлтэй парламент арай л “түүхий” санагдсаар байгаа нь хүний олных ч биз, бас улс төрд шинэ хүмүүс орж ирснээс ч шалтгаалаа биз ээ.

Ямар ч байсан олон ургальч үзэлтэй парламент бүрдэж чадсан нь үнэн бөгөөд Засгийн газраа шүүмжилж байгаа нь ч нэг талаас сайн л хэрэг. Шүүмжилж сайжруулж байж л илүү үр дүнд хүрнэ шүү дээ.  

Ухаа худаг, Төгрөг нуур гээд бизнес, улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой ордын асуудал яригдаж, Ухаа худагтай холбоотой асуудал нь Их хурлын түвшинд хүлээгдэж байгаа тул улс төрийн түвшинд ил, далд ассан түймэр энэ хавар, намрын чуулган дамжин үргэлжлэх нь тодорхой. Магадгүй хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ч “дажинтай” хэвээр байж мэдэх л юм.

Гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар мега төслүүдээ хөдөлгөж чадсан. Өөрийн нам дотроо ч учраа ололцоход хүнд байдаг тул ийнхүү хамтарсны саар тал нь ч бас харагдаж эхэлж байх шиг. Бүтээмжийн менежер гэж олон хүн томилогдож буйд дургүйцэгчид УИХ-д ч, гадуур ч хаа сайгүй л байна.

Нүүрсний үнэ унасан нь байдлыг улам ч хүндрүүлэв. Дэлхийн зах зээл дээрх нүүрс болон бусад бүтээгдэхүүний үнэ хэд байхыг урьдчилан мэдэх боломжгүй. Ямар ч байсан 2023 оны долдугаар сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл 47 хувь өссөн нүүрсний үнэ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2025 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл 44 хувиар унасан.  

Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буурав.

Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурчээ.  “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болов. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын нийт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнө байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлэх арга хэмжээ авахаар Засгийн газар тогтоол гаргалаа.

Засгийн газар ийнхүү тодорхой арга хэмжээ авах боломжит хэлбэрийг эрэлхийлж байгаа ч зөвхөн дотооддоо шийдчих асуудал биш учраас амаргүй байх нь ойлгомжтой.

Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар дээр арав гаруй жил гацаад байсныг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хөдөлгөж,  сүүлийн гурван жил дараалан 1000 ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Цаашдаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10000 ам.долларт хүргэхээр зорьж буй ч эдийн засгийн гадаад нөлөөллүүд ийм байвал хэрхэхийг таашгүй байдалд хүрч ч мэднэ.

Засгийн газар мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаад орнуудтай харилцахдаа онцгой анхаарч буй нь тодорхой. Хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд хэзээнээсээ л хөрш орнуудаасаа тодорхой хэмжээгээр шалтгаалж ирсэн нь нууц биш.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн нь шуугиан дагуулаад байна. Оростой хамтарсан компани байгуулж агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан уг хэлэлцээрийн үйлчлэх хугацаа 20 жил бөгөөд зарим заалт нь манай эрх ашигт нийцэхгүй, хараат бус байдалд нөлөөлж байна гэж УИХ-ын зарим гишүүд шүүмжлэв.

Манай улс онгоцны түлшээ байнга л хойд хөршөөс авч ирсэн. Гэхдээ хэлэлцээрийн хугацаа, маргаан гарвал Оросын арбитраар шийдүүлэх зэрэг нь эргэлзээ төрүүлээд байгаа юм. Хэлэлцээрийг УИХ-д оруулж ирсэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан руу чиглэсэн хар пиар нэлээд явлаа. Уг нь хэлэлцээрийг Ц.Туваан ганцаараа мэдэн санаачлаагүй, өмнө нь 2018 онд төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр хэлэлцээр байгуулах санамж бичгийг байгуулаад үүнээс хойш уг асуудал судлагдаж иржээ. Энэ хэлэлцээртэй хамт өөр нэг буюу Монгол Улсад нефть бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх хэлэлцээр хамтад нь байгуулахаар яригдаж байгаа юм байна. Тодруулбал, ОХУ-д ямар нэгэн нөхцөл байдал үүслээ гэхэд АИ-92, дизель түлш тасалдахгүй, шатахуун дээр экспортын хориг тавигдахгүй аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ хэлэлцээрийн асуудлаар гурав хоногийн завсарлага авсан бөгөөд ирэх 7 хоногт дуулиан шуугиан дахин үргэлжлэх биз ээ. Засгийн газраас оруулж ирсэн хэлэлцээрийг зөвшөөрөх эсэх, зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д бий.

Гүйцэтгэх засаглал болох Засгийн газрыг тойрсон хэл ам хэзээд байсаар ирсэн, цаашид ч тасрахгүй биз. Эдгээртэй зэрэгцэн Засгийн газрыг огцруулъя гэх яриа дахиад л эрчимжив.  

Засгийн тогтворгүй байдал энэ олон мега төслүүд яригдаж байхад гадаад улстай харилцахад шууд нөлөөлөх нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн амласан олон зүйлс, мега төслийн үр өгөөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10000 ам.долларт хүрэх зэргийг иргэд анхааралтай ажиглаж байна.

Саяхан бас 2026 оныг Боловсролын жил болгосонтой нийслэлийн замын түгжрэлийг уяж шийдвэрлэх гарц гаргалгааны талаар ярьсан нь хүмүүст хүлээлт үүсгээд байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувь нь сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй. Иймээс томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцуулсан байсан. Сурагчдын улирлын амралт дуусмагц л  түгжрэл дахиад л эхэллээ. Түгжрэлтэй холбоотой энэ концепцоо хурдан хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардъя.

Засгийн газраас ард түмэнд энэ онд амласан хамгийн чухал зүйл нь Үндэсний баялгийн сантай холбоотой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны эцэс гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм гэж шинэ он эхлэхэд хэлсэн үгэндээ онцолсон.

Томсгосон парламент, мега төсөл зэргээс харахад Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг биеллээ олоод байдаг талтай.

Шинэ он гарсаар дөрвөн сар хэдийнэ өнгөрчээ. Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ жинхэнэ ёсоор мэдрүүлэх хугацаанд ердөө найман сар үлджээ. Стратегийн ордуудын асуудлыг цэгцэлж, баялгийн сангаас хүртэх үр өгөөжийг бодитой болгоно гэж ард түмэн харж байна. Засгийн газарт иргэд дүн тавих хамгийн том зүйл энэ л байх болно, Ерөнхий сайд аа. 

                                                                             Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 16 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 20 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 20 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 21 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 22 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ЯНЖУУРТАЙ ИЖИЛ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХ ЗЭРЭГ ЗААЛТТАЙ Х… 2025/09/19
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2025/09/19
СЗХ: ГОВЬ ХК-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН 2025/09/19
СУГАЛААНД ХОЖСОН БАЙНА ГЭЖ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЬ АВЧ, МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛЖ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12