Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.04.13/ байдлаар 506 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эмнэлэгт 131, гэрээр 12, эдгэрсэн 363 байна. Мөн сэжигтэй тохиолдол 35, хавьтал 10346 байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна