Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.04.08/ байдлаар 398 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эмнэлэгт 125, гэрээр 1, эдгэрсэн 278 байна. Түүнчлэн сэжигтэй тохиолдол 35, хавьтэл 9606 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна