АТРЫН ДӨРӨВДҮГЭЭР АЯН & ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ХҮНС


Мега төслүүд хэрэгжиж эхэлж буй нь сайн хэрэг хэдий ч үүний зэрэгцээ эдийн засгаа солонгоруулах, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, ядаж хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангадаг болох талаар ярьсаар удаж байна.

Ковидын үеэр хамгийн хэрэгтэй зүйл хүнс л байсан. Органик хүнс хэрэглэхсэн гэж  ярилцсаар л байвч ковидын гэх тэр хүнд үед өндөг хүртэл Монголынх уу, эсвэл гэдэг эргэлзээнд тулж ирсэн нь л үнэн билээ.

Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэх бид дуртай. Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэгчид маань аль ч чиглэлийнх нь өсөж дэвжсээр сайжирсаар байгаа. Хүнсний ногооны хэрэглээний ихэнхээ урд хөршөөс хангадаг байснаа бодвол өнөөдөр байдал бас арай ч дээрджээ. Гэхдээ л хангалтгүй…Газар тариалан цэцэглэн хөгжиж, үр тариа, хүнсний ногоогоо дотоодоосоо бүрэн хангаж, тэр ч байтугай экспортолж байсан үе ч бидэнд бий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Атрын дөрөвдүгээр аян эхэлснийг зарлахдаа тэр сайхан цагийг эргэн санууллаа. Засгийн газрын мега төслүүдийн дараа мөрийн хөтөлбөртөө оруулсан нэгэн гол зүйл нь Бүсчилсэн хөгжлийн асуудал юм. Тиймээс ч үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 80 шахам хувийг үйлдвэрлэж байгаа Төвийн бүсэд Дархан-Уул аймагт болж буй зөвлөгөөн дээр Ерөнхий сайд оролцож, аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ажуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгчийн өмнө “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүлсэн нь тодорхой.

Жаран зургаан жилийн өмнө буюу 1959 оны гуравдугаар сард Атрын анхдугаар аян эхэлсэн. Газар тариалангаас төсөө манайхны хувьд энэ нь цоо шинэ ойлголт байсан ч энэ салбарт бодит өөрчлөлт хийгдсэн тэр үеийг эх орны хөгжлийн онцгой нэгэн түүх гэж үзэж болно.  

Аяны хүрээнд Зэлтэр, Эг-Үүр болон Дарханы сангийн аж ахуй тэргүүтэй томоохон сангийн аж ахуйнуудыг байгуулж, мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд ч шангаа татсан. Эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг монголчууд хүнсэндээ хэрэглэж эхэлсэн нь 1960 он. Зургаан жилийн дотор л нэг сая орчим га атар газрыг эзэмшиж, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Булган, Хэнтий, Дорнод аймагт тус бүр жилдээ 200 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг шинээр байгуулж, үр тариагаар хангаж чадсан гээд хийсэн ажлыг дурдаад байвал баршгүй.

Атрын хоёрдугаар аяныг 1976 оноос өрнүүлснээр үр тариа, гурил, төмс, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан үр тариаг экспортолж ч байсан сайхан түүхтэй.

Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 2008 онд Атрын гуравдугаар аяныг зарласнаар уналтад орсон газар тариалангийн салбараа өөд нь татаж, үрийн сортыг сайжруулж, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлсэн.

Харин Атрын дөрөвдүгээр аян бидэнд юу өгөх вэ.

Атрын дөрөвдүгээр аян нь ухаалаг, дэвшилтэт технологид суурилж, экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хослолыг бий болгох үндсэн зорилготойг Ерөнхий сайд онцолсон. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан төр, хувийн хэвшил, тариалан эрхлэгчдийн хамтын ажиллагаа, оролцоотойгоор аяныг өндөр үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж зорьж байгаа аж.

Зарим нэг тоог онцолвол 200 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт 200 мянган тоо толгой бүхий үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх гэнэ.

Хүнсний зөв хэрэглээ дадал л хүн амын эрүүл мэндэд тустай талаар ярьсаар байгаа. Тэгвэл сургууль, цэцэрлэгийн болон бүх насны хүүхдүүдэд сүү хэрэглэх дадлыг бий болгохыг зорьж буйг онцлов.

Махны экспортыг одоо байгаа түвшнээс хоёр дахин нэмж, нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг мөн тавьж байна.  

Бүсчилсэн хөгжилд хүний үүрэг оролцоо их. Хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх гэнэ.   

Төрийн бодлогыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй холбож төгс хослуулж, амжилтад хүрэхээр төлөвлөж байгаа юм байх. Дэлхий дахинд яригдаад байгаа ногоон технологийн шилжилтийн талаар ч дурдана лээ.

Байгаль цаг уурын өөрчлөлт гэдэг хэцүү зүйлтэй хаа сайгүй нүүр тулаад байна.  Ийм өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын шинэ сорт гаргах, нутагшуулах чиглэлд ажиллана.  

Эрүүл хүнсний асуудал хүн төрөлхтний чухал асуудлын нэг. Иймээс ч аяныг өрнүүлэх бэлтгэл ажил болгож “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль”-ийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулжээ.

Хууль батлуулаад зогсохгүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ургамал хамгааллын газрыг байгуулах шийдвэрийг ч гаргасан. Өөрөөр хэлбэл Засгийн газар асуудлыг цогцоор нь харахыг зорьж байна.

Эрүүл хүнс бол эрүүл амьдралын баталгаа. Эх орны хөрсөнд ургасан тариа ногоо, үндэсний үйлдвэрлэлийн эко бүтээгдэхүүн монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд өргөн баялаг хэрэглэгдэх цаг энэ аянын үрээр ирнэ гэж найдна.

Засгийн газрын ажил түмний нүдэнд ил,  хийж гүйцэтгэсэн бүхэндээ дүн тавиулж байдаг. Мега төслүүдийн дараа бүсчилсэн хөгжил, түүн дотроо Атрын дөрөвдүгээр аян Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үнэлгээ тавих нэг гол үзүүлэлт болох нь дамжиггүй. Учир нь энэ аяны үр дүн ард түмний амьдралд шууд мэдрэгдэнэ. 

                                                                                                     Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 47 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23