П.БАТЧУЛУУН ЭМЧ ЯМАР Ч БУРУУГҮЙ, ХЭРГИЙГ ШИЙДЭХДЭЭ МЭРГЭЖЛИЙН ЭКСПЕРТ ХИЙЛГЭЖ, АНХААРАХ ЁСТОЙ

Admin
Өчигдөр

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийлээ.

Мэдээллээс зарим зүйлийг онцолвол:

-Диализийн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 0-19 хүүхэд -49, 20-44 насны 832, 45-64 насны 1481,  65-74 насны 457, 74-өөс дээш насны 169 хүн эмчилгээ хийгдэж, аппаратнаас хамааралтай амьдарч байна.  

-Жил болгон 390 өвчтөн нэмэгдэж байна.

-Жил болгон төрөөс дааж 50 мэс заслыг үнэ төлбөргүй хийдэг.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал маш нарийн технологи, их төвөгтэй үйл ажиллагаа байдаг.

 -Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсанаас хойш анхны тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах ажиллагаа 2008 онд хийгдэж байсан. 2008 онд 2, 2009 онд 2, 2010 онд 2 гэх мэтчилэн явж байгаад 2018 онд 2, 2019 онд 11, 2020 онд 6, 2021 онд 8, 2022 онд 4, 2023 онд 4, 2024 онд 10 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Нийт 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эдгээр өвчтөн бөөрний дутагдлаас гараад амьдралын чанар нь сайжраад эрүүл энх тунх амьдарч байна.    

-Тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах жагсаалтад бүртгэгдсэн 695 өвчтөн байна.

-Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв 2018 онд байгуулагдсан. Үүнээс хойш тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах тоо нэмэгдсэн.

-Цусны бүлэг хамаарахгүйгээр донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулаад байна.

-2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах 400 дахь мэс заслаа хийгээд байна.

-П.Батчулуун эмч бөөр шилжүүлэн суулгах мэс засалд онцгой үүрэгтэй оролцсон. 2018 онд Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулагдсаны дараа амьгүй донороос элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал нэлээд эрчимтэй хийгдсэн. П.Батчулуун эмчийн үүнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлэхийн аргагүй. Хүний төлөө явж байгаад ял авчихсанд бид маш их харамсаж байгаа. П.Батчулуун эмчийг ял авах ажил хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Дараагийн шатны шүүхээр Батчулуун эмчийгээ цагаадна гэдэгт итгэлтэй байгаа.

-Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд маш олон хүмүүс багаараа ажилладаг, цогц үйл ажиллагаа.

-Батчулуун эмч донорыг хайх, олох, холбож өгөх үүрэгтэй хүн. Эрхтнийг олох хайх асуудал дээр БНСУ, АНУ-д тусгай төрийн бус байгууллага ажилладаг.

-Батчулуун эмч сайн мэс засалч. Бидэнтэй хамт Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багт ажиллаж байснн залуу эмч.

-Монгол Улсад дурангийн мэс заслыг анх хөгжүүлэхэд манай эмч нартай хамтран ажилласан АНУ-ын эмч "Энэ залууг хайрлаарай, их гарын дүйтэй, судасны сайн мэс засалч шүү" гэж захиж хэлж байсан. Энэ албаны төлөө амь биеэ зориулж ажилласан.

-Зөвшөөрлийн хуудас дээр цаасан дээр гарын үсэг зуруулсан. Элэг, бөөр, шөрмөс гээд дараалаад бичсэн, ар гэрийг төлөөлж гурван хүн гарын үсэг зурсан. Үүний дагуу манай багууд ажиллаж эрхтэн бүрийг тусад нь авсан. Батчулуун эмч ямар ч буруугүй. Уучлаарай гэсэн гэж хэвлэлээр яриад байгаа. Ер нь ийм үйл явдал болсонд энэрэнгүй хүний үүднээс уучлаарай гэсэн болохоос биш, би буруутай, би энийг буруу хийсэн гэж уучлал гуйсан хэрэг биш гэж ойлгож байгаа. .

-Энэ бүх процессыг мэргэжлийн эксперт, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл, шаардлагатай гэж үзвэл шүүх эмнэлгийн комиссууд үзэх ёстой.

-Элгийг дагаж гол судсаар тасалж авсан артер, тараагуур судас, үүдэн вен, цөсний замтай нь авдаг. Бөөрийг мөн тэжээгч судсууд, шээлгүүрийг нь авна. Шөрмөсийг ястай хэсгээс нь хусаж авбал амьдрах ургах чадвар нь сайн байдаг. Энэ болгоныг дэлхий дээр батлагдсан бэлэн аргачлалаар бид хийж байгаа.

-Зөвшөөрлийг нь авсан хүн энэ эрхтнийг авсан хүн биш. Ямар нэг ойлголтын зөрүү байгаа юм болов уу. Би хуулийнхныг шүүмжлэхгүй. Зөв шийдэхэд нь туслахын тулд мэргэжлийн зөвлөлүүд, экспертүүд оролцох ёстой байх. Дээд шүүх дээр хурал болж таарна. Үүнийг шийдэхдээ мэргэжлийн зөвлөлөөр эксперт хийлгэж дахин сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

-Хурал болтол эмчийн биеийн байдал муу байгаа. Зүрхний судсаар нь цус гүйхгүй битүүрсэн 6-7 судсанд нь гуурс тавьсан, тэр дундуур нь цус гүйж байгаа. Хэрвээ цус гүйхгүй бол зүрхний тэр хэсэгт үхжил болоод зүрх зогсоно. Ийм хүнд нөхцөлд шүүхийн тэр хурлаас өмнө чөлөөт байдалд гаргаасай гэж Монголын нийт эмч нар хүсэж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… 1 цагийн өмнө
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 3 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 3 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 4 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 21 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ 2025/09/20
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… 2025/09/20
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12