П.БАТЧУЛУУН ЭМЧИЙГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙГАА, БИЕИЙН БАЙДАЛ НЬ ТУН ХҮНД БАЙНА


УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдал болон П.Батчулуун эмчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат мөн оролцсон юм.

Мэдээллээс зарим зүйлийг онцолвол: 

  • 2011 онд элэг шилжүүлэн суулгаж эхэлснээс хойш 306 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Үүнээс ердөө 5 хувьд нь буюу 17 хүнд л тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгаад байна. Монгол Улс улс 2023,2024 онд нэг сая хүнд ногдох амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тоогоороо дэлхийд нэгд орж байна. 
  • ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал цаана нь бас нэг эрүүл хүний эд эрхтэнг  хөндөхгүй давуу талтай гэж үздэг. Гэтэл энэ үзүүлэлт манайд хангалтгүй байгаа юм. 
  • 2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан. Алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьснаас 31 ар гэр л зөвшөөрсөн. 
  • Элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд донор олдохгүй, амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. 
  • П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донорын асуудал байхгүй болсон. Энэ үйл ажиллагаа зогсоод байна.
  • Тархины үхэл гэж тархины үйл ажиллагаа эргэж сэргэхгүй, үхэжсэн байдлыг хэлдэг. 
  • Донорын эрхтнийг авахдаа тэр эрхтнийг бүрэн чөлөөлж сулладаг. Жишээ нь, элгийг цөсний хүүдийн хамт, бөөрийг шээлгүүрийн хамт, шөрмөсийг ясны эдийн хамт авах дарааллаар явагддаг. Маш хурдан хугацаанд, тухайлбал элгийг 6 цагийн хугацаанд шилжүүлэн суулгах ёстой байдаг тул тухайн өвчтөн байгаа эмнэлэг дээр ирж, шилжүүлэн суулгадаг. 
  • П.Батчулуун эмчид холбогдох хэргийн  тохиолдлын хувьд Дээд шүүх авч хэлэлцэх хуулийн зохицуулалт байна гэж харж байна. Эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой хэргийн асуудлаар гомдол гаргасан байвал Дээд шүүх авч хэлэлцэх хуулийн зохицуулалттай. 2002 онд Эрүүгийн хуульд хүний эд эрхтнийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэж үзэхээр анх удаа хуульд орсон. Түүнээс хойш 22 жилийн хугацаанд ийм хэрэг шүүхээр нэг ч шийдвэрлэгдээгүй. Тийм учраас Дээд шүүх шинэ тохиолдлыг авч хэлэлцэж, шүүхийн пратктик тогтоно. Тиймээс бид Дээд шүүхэд гомдлоо гаргана. Хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэй авч хэлэлцэж, шийдэх байх гэж найдаж байна.  
  • П.Батчулуун эмчийн биеийн байдал өнөөдөр тун муу, сэтгэл санаа маш хүнд байна. Суурь өвчин ихтэй. 2013 онд Батчулуун эмч Донорын хуулийн хэлэлцүүлэг хийх гээд хурал зарласан байхад гэнэт ухаан алдаж, зүрх нь зогссон. Эмнэлэг дээр байсан тулдаа яаралтай сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулснаар 16 минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний гол судсанд тэлэгч тавиулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагааны ажиллах хувь нь 33 хувьтай байна. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. 
  • П.Батчулуун эмчийг бид гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. 
  • 31 донороос 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Элэг бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс бүгд эсэн мэнд, эрүүл энх, аз жаргалтай, сайхан амьдарч байгаа. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 1 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 1 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 2 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 5 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 5 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 10 цагийн өмнө
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 22 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 23 цагийн өмнө
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 23 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… Өчигдөр
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИР… Өчигдөр
ENJOY AI РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД МАНАЙ ХҮҮХДҮҮД ӨНДӨ… Өчигдөр
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … Өчигдөр
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01