Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА & ХҮЛЭЭХ ЗҮЙЛ

Admin
Өчигдөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага энэ долоо хоногийн хамгийн дуулиантай сэдэв болж байна. Төрийн дээд албан тушаалтнуудынхаа гоё рийл, бэлдсэн мэдээг нь харж дасаж буй бидэнд “ориг” ярилцлага гэж нэг ийм юм байдаг шүү дээ гэж ямар ч байсан сануулахуйц байлаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, төрийн томоохон албан тушаалтнуудын ижил төстэй ярилцлага Ерөнхий сайдын жишгээр хөврөх байлгүй гэж найдна.

Хариулъя гэж зорьсон уу, эсвэл санамсаргүй унагачихсан уу жүжигчин бүсгүйтэй холбоотой хэсгийг нь тасалж аваад шаагиад байгаа нь үнэндээ ярилцлагын үнэ цэнийг бууруулсангүй, харин ч илүү сонирхол татахад нөлөөлөөд байх шиг…

Томоохон гүрнүүдийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай холбоотой ийм яриа өрнөж л байдаг, тэд үүндээ хариулсан нь цөөнгүй. Харин манайд Ерөнхий сайд ийм жижиг асуултыг өөрөө гаргаж ирээд хариуллаа л гэх юм. Өчнөөн жилийн турш үнэн худал нь мэдэгдэхгүй яригдаж, бүр гадаад улсад нууцаар хуримлуулчихаад байхад нэг хариулчихад яагаад болохгүй гэж... Төрийн том хүн гээд өөрт нь хамаагүй байдаг юм гэхэд гэр бүлд нь, “хэлмэгдээд” байгаа жүжигчин бүсгүйд ядаж үгүй гэсэн хариулт нь хэрэгтэй байлгүй дээ.

Хүн болгон өөрийн дүгнэлттэй хойно ийм юм ярих нь “жижиг” гэж шүүмжилж буй хүмүүс Ерөнхий сайд, эсвэл төрийн өндөр албан тушаалтан гэр бүлийн асуудлаа олны өмнө дэлгэх шаардлагагүй, “хоёр эхнэртэй” байсан ч яахав гэж үздэг юм болов уу. За тэр ч яахав.

Ерөнхий сайдын ярилцлагаас цаашид юу хийхээр “амласныг” нь харах гэж илүү сонирхов. Гүйцэтгэх засаглалын тэргүүн юу хийх нь иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнэ ярьсан зүйлээ биелүүлээд байдаг онцлогтой.  

Жишээ нь, мега төсөл гэдэг үг саяхан л чихэнд наалдаж ирсэн ч бүр сонгуулиас өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ дээр үг хэлэхдээ энэ санааг илэрхийлсэн байдаг. Тухайн үед зарим нь үүнийг бараг анзаараа ч үгүй өнгөрсөн нь бий. Ер нь түүний хэлсэн үгэнд гарч буй шинэ санаа бүрийг анзаарахад илүүдэхгүй, учир нь хэзээ нэгэн цагт ажил хэрэг болсон харагддаг юм.

Мэдээж бодлого төлөвлөгөө бүхий Ерөнхий сайдын хэлэх үгтэй ярилцлагыг харьцуулах боломжгүй. Гэхдээ ярилцлагад Ерөнхий сайдаас иргэд бид “нэхэж болох” хэд хэдэн хийх ажил дурдагдсан байна гэж харлаа.  

Засгийн газраас иргэд юу хүлээдэг вэ. Ердөө биднийг сайхан амьдруулахын тулд юу хийх нь вэ гэдгийг л хардаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн 4 нь хөдөлчихөөд байна.

Баялгийн сан арвижих талаар дээр доргүй ярьж байгаа ч өнөөдөр Хуримтлалын санд орсон нь 130 гаруйхан мянган төгрөг. Улс төр энгийн иргэдэд чухал биш, хөрсөн дээр буусан бодит үзүүлэлт л чухал. Ярих биш хийх.. Аргагүй л туршлагатай сэтгүүлчийн хувиар Э.Энэрэл том төсөл, эдийн засгийн үзүүлэлт яриад байгаа ч тэр нь иргэдийн амьдралд ирдэггүй, ирэх ч үгүй юм шиг санагддаг талаар лавлан асуугаадахаж.

Уул уурхай тулгууртай эдийн засгийн сул тал нь хүртээмж дээр илэрдэг талаар Ерөнхий сайд дурдаад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10000 ам.долларт хүрч байж илүү мэдрэгддэг, энэ зорилтдоо аль болох хурдан хүрэх хэрэгтэй гэжээ.

Үндэсний баялгийн сангийн асуудлыг ярихдаа Эрдэнэт, Тавантолгойтой холбоотой маргааныг дурдаад бас замаасаа гарахгүй явах хэрэгтэйг ч сануулж.

Хүний шунал барагдахгүй, алдагдсан гээд байгаа гучин жилийн гол шалтгаан үнэндээ эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашиг байсныг мэдэхгүй хүн үгүй. Яах вэ бас ч гэж байгалийн баялгаасаа ард иргэд хүртэх боломж нээгдэж аажимхан ч гэлээ урагшилсаар л байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үлдээсэн өвийн нэг нь Үндэсний баялгийн санг хөдөлгөж эхэлсэн нь болох нь тодорхой.

14 мега төсөл энэ бүгдийн санхүүгийн баталгаа учраас туйлын чухал. Бүх төсөл эцэстээ хүний хөгжилд хүртээмжтэй байх тухай ойлголт юм гэж тэр хэлжээ.

Тийм ээ, ард иргэд энэ хүртээмжийг л хүсээд байна. Бид эдийн засгийн өсөлт нь, энэ олон төслүүд нь амьдралд маань мэдэгдэхүйц үр нөлөөг үзүүлэхийг, хүртээмжийг л шаардах хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнэ 2004 онд л Гашуунсухайт-Ганцмод хил холбосон төмөр замын төслийн Засгийн газар хоорондын хэлэлцээр яригдаж байсныг дурдаад үүний цаана Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл байсныг дахин сануулжээ. Хэрвээ тэр үед буюу хорин жилийн өмнө хэлэлцээр байгуулагдсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрч, утаа, түгжрэл, орон сууцны асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан талаар “онцолсон” байна.

Засгийн газрын зорьж буй төслийн нэгийнх нь үр дүн ийм гэвэл бидний амьдралын “гамшиг” болсон утаа, түгжрэлийг тодорхой хугацааны дотор арилгахыг Л.Оюун-Эрдэнээс бид нэхэж болох нь ээ.

Ерөнхий сайдын хувьд анхаарал тавьж буй асуудлуудын нэгдүгээрт, шинэ эдийн засгийн бүтэц бий болгох гурван шилжилт буюу хүний нөөц, AI-хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг бүх салбарт хийх явдал тавигдаж байгаа юм байна. Харин нийслэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, түгжрэл, агаарын бохирдлыг 50 хувиас доошгүй багасгахыг хоёрт эрэмбэлжээ.

Бидний амьдралын чанарт олон жилийн турш өдөр бүр нөлөөлсөөр ирсэн утаа түгжрэлийг 50 хувиар багасгах нь яг хэзээ вэ гэдгийг л бид байнга нэхэж, асууж, Ерөнхий сайдын чихнээс хонх уяж байя. Нийслэлийн иргэдийн хувьд Ерөнхий сайдад, Засгийн газарт дүн тавих хамгийн том асуудал энэ байх нь тодорхой. Гуравдугаарт, Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалт, гэр хорооллыг амины орон сууц болгох концепцийг нэрлэж. Үндэсний баялгийн сангийн асуудлын тухайд нэгэнт галт тэрэг хөдөлсөн. Цаашид энэ санг улам арвижуулахыг, стратегийн ордуудын санхүүгийн нээлттэй байдлыг иргэд шаардаж эхлэх нь тодорхой. Хүн бүрд хамаатай болсон ордуудаас илүү ашиг хүртэхийг нийтээрээ л хүснэ шүү дээ.

Дөрөвдүгээрт, бизнесийн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажиллагааг олон улсын жишгээр шинэ түвшинд гаргах, тавдугаарт, бүсчилсэн хөгжил ба хот хөдөөгийн ялгааг багасгах ажлуудыг нэрлэсэн байна.

ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн коридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно гэж Ерөнхий сайд хэлжээ. Тэгэхээр энэ төслүүд удахгүй хөдөлж эхлэх нь гэж ойлгож болох нь.

Ерөнхий сайд ярилцлагадаа хүний эрхийн талаар хэд хэдэн зүйлийг дурдсан нь анхаарал татав.

Технологийн зуунд бид камерын дор л амьдрах нь тодорхой болоод байна. Гэхдээ үүнийг хувь хүний эрх ашгийн эсрэг ашиглах үй олон боломж бий. Тагнадаг чагнадаг, бичдэг, тодорхой эрх ашгийн үүднээс олон нийтэд цацдаг зүйл газар авсан. Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд тодорхой хэлсэн байна.

Мөн эрүүдэн шүүж зохиомлоор хэрэг тулгаж хүний эрхийг зөрчиж болохгүй талаар ярьжээ. Хуулийн дээгүүр хэн ч алхаж болохгүй гэдгийг сануулж байхгүй бол нэг л өдөр төр хэмээх нэрийг барьж дураар дургигсдын өмнө энгийн нэгэн иргэн, магадгүй та ч хэлмэгдүүлэлтэд өртөж магадгүйг хаа хаанаа санах нь зүй.

Ерөнхий сайдын ярилцлагын гарчиг “Хаа сайгүй л баг хуулагдаж байна..”. Дэлхий нийт прагматик хандлага руу чиглэж байна, манайд ч энэ нөлөөлөх нь тодорхой гэж тэр хэлсэн байна лээ. Иргэд ч бас хий хоосон сайхан яриа биш, прагматик зүйлийг, бодит үр дүнг хүлээж байна.  

Үндэсний баялгийн сангаасаа бодит ашиг хүртэхийг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10000 ам.долларт хүрч, амьдралын чанар мэдэгдэхүйц сайжрахыг, утаагүй, түгжрэлгүй хотод амар тайван, уур бухимдал багатай аж төрөхийг хүсэж байна. Ерөнхий сайдын ярилцлагад энэ бүгдийн тухай дурдагдаж, тэр хийнэ гэж хариулж. Хэлсэн үгэндээ хүрч, хийж хэрэгжүүлэхийг нь хараад дүн тавихдаа л зэхэж сууя даа.

                                                                                 Г.БАРХАСБАДЬ                                                        


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ 5 цагийн өмнө
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 6 цагийн өмнө
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … 7 цагийн өмнө
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… 9 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 9 цагийн өмнө
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… 12 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… 13 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … 13 цагийн өмнө
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ Өчигдөр
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО Өчигдөр
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … Өчигдөр
ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОХ 21-22 ЦАГИЙН ХООРОНД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИ… 2025/06/11
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2025/06/11
БАРУУН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСЭГ, ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГА… 2025/06/11
ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛ… 2025/06/10
Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХ САНАЛ ОРУУЛЛАА 2025/06/10
ТӨВ ШУУДАНГИЙН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2025/06/10
Их Уншсан
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХОНИНЫ ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/06/01
ААТАЙ АМТАЙ АВАРГЫН 1963 ОНД СЭТГҮҮЛД ГАРСАН ЗУРАГ 2025/06/04
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ-ИХРИЙН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙН ОРД 2025/06/01
ТАНИЛЦ: ХҮҮХДИЙН БАЯРААР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛҮҮД 2025/05/30
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/06/01
ЭЕРЭГ: ОДОНГОО АВАХДАА ХҮНДЭТ ХАРУУЛД ЗОГСОО ХҮҮТЭЙГЭЭ ТААРСАН ЭЭЖ 2025/05/30
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/06/01
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН, ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР БОРОО ОРНО 2025/05/30