ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА


“Түмэн тэмээний баяр– 2025” олон улсын аялал жуулчлалын арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2025 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж байна.  

Тэмээний соёл уламжлалыг сэргээх, энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Түмэн тэмээний баяр 1997 оноос эхлэн уламжлан болон зохиогдож байгаа бөгөөд 2016 онд Гиннесийн амжилтад бичигдэж байсан түүхтэй. 

Түмэн тэмээний баярын үеэр зохион байгуулдаг гол тэмцээний нэг бол тэмээн поло юм. Тэмцээнд оролцох баг  5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талбайд 4 тамирчин тоглож, үлдсэн нэг нь хаалгачаар зогсдог.Тэмээн поло тэмцээний талбай 80×60 метрийн хэмжээтэй, хаалга нь 2.50 метр өндөр, 6 метрийн өргөнтэй байдаг.Тамирчид 20-30 диаметртэй бөмбөгөөр хоёр талдаа эргэж тоглодог бөгөөд нэг талдаа 8 минут тоглодог ба оноо тэнцвэл нэг бөмбөг цохиж түрүүлж хаалганд орсон нь хожих дүрэмтэй.Өмнөх жилийн тэмээн поло тэмцээнд хоёр аймгийн зургаан сумын найман баг оролцож байжээ. Анх 2002 онд анх Өмнөговь аймгийн Манлай суманд зохион байгуулагдаж байсан тэмээн поло тэмцээн өргөжин хөгжсөөр эдүгээ үндэсний спорт болон хөгжиж байна.Тэмээн поло тэмцээн  түмэн тэмээний баярт ирсэн гадаад жуулчдын хамгийн их үзэх дуртай тэмцээн юм.

Монгол өв соёлыг агуулсан олон тэмцээн, уралдаан зохион байгуулагддаг уг арга хэмжээ энэ жил Мөсөн сурын харвааны тэмцээнээр төрлөө нэмж,  эх орны өнцөг булан бүрээс онч мэргэн харваачид ирж цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Өнөөдөр /2024.02.02/  “Саранбай харваа”-ны эмэгтэй төрөл, мөн “Тэмээтэй харваа”-ны тэмцээн анх удаа болох юм.

Түүнчлэн уг арга хэмжээний нэгэн чухал хэсэг болох “Ингэний айрагны баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд тэмээний сүү, ноос, түүхий эдээр хийсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг дэлгэн худалдан борлуулж байгаа аж.

Өмнөговь аймгийн уугуул Монголын урчуудын эвлэлийн гишүүн, СТА зураач Ө.Эрдэнэбулганы бие даасан “Флоренцийн дэг сургууль” үзэсгэлэгээ “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд нээсэн нь баярыг зорин очсон хүмүүсийн анхаарлыг татаж байна. Ө.Эрдэнэбулган нь Итали улсын Флоренцийн урлагийн Академийг сурч төгссөн цор ганц Монгол зураач бөгөөд түүний бүтээл дэлхийн 1000 гаруй хөрөг зураач оролцсон уралдаанд шилдэг 20 бүтээлийн нэгээр шалгарч байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ЕСДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ ЦУЦАЛЖ … 11 цагийн өмнө
АНЬС НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭНД 40000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙВ 11 цагийн өмнө
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… 18 цагийн өмнө
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 19 цагийн өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 20 цагийн өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 20 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 20 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 21 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … Өчигдөр
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО 2025/09/20
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ 2025/09/20
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… 2025/09/20
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… Өчигдөр