ЗАСГИЙН ГАЗАР ЭХНИЙ МЕГА ТӨСЛӨӨ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ. ХАРИН ПАРЛАМЕНТ...


Монголчууд бидний амьдралд болохгүй, бүтэхгүй гэж шогширч шүүмжлэх зүйл  хаа сайгүй байна. Гэхдээ олноороо санал нэгдэж, дэмжиж буй нэг зүйл байгаа нь мега төслүүдээ хөдөлгөх.

Гучин жил ярьсаар бас гацаасаар ирсэн төслүүдээ хөдөлгөж, үйлдвэрлэгч орон болохыг, өөрчлөгдөж хөгжихийг, амьдралын чанараа дээшлүүлэхийг  нийтээрээ хүсэж байна.  Том харж, хол хөдлөхгүй бол нэг нэгнээ татаж унагаадаг тамын тогооны түүх маань үр хойчдоо өөдөлж дэвжээгүй, өсөж хөгжөөгүй өнөөгийн саарал нийгмийг өвлүүлж үлдээхэд хүргэнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоног дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлангаа тавихдаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үр өгөөжийг онцоллоо. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ баталсан. Найман сарын хугацаанд Ирээдүйн өв сангийн мөнгө дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг орсноос иргэн бүрд 135 мянган төгрөгийн нэрийн хадгаламж нээжээ.

Хамгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн сангаас санхүүжүүлэх талаар ч судалж байна.   Бидний гайхан ярьдаг байсан Норвегийн баялгийн сангийн хувилбар Ирээдүйн өв санд “шингэж”, харин Сингапурын жишээ Хуримтлалын санд буужээ.

Монгол Улс  байгалийн баялгийн асар их нөөцтэй. Эрх мэдэлтнүүд, мэдээлэлд ойр хүмүүс л байгалийн баялгийн үр ашгийг хүртэж, хөлжсөөр ирсэн. Үүнийг шүүмжлэгсэд, эсэргүүцэн тэмцэгчид үеийн үед байсаар ирлээ. Харин өдгөө ард иргэддээ хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, эхний үр дүнгээ тайлагнасан нь том амжилт юм.  Их эзэн Чингис хааны нэртэй энэ сангаас цаашид ард иргэд улам их үр өгөөжийг хүртэх биз ээ.  

Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 34 хувь энэ жил Хуримтлалын санд оржээ. Цагаан суварга, Ачит ихт, удахгүй шийдэгдэх Бадрах энержигээс ч Үндэсний баялгийн санд хуримтлал нэмэгдэнэ, цаашдаа стратегийн ордууд олшрох тусам сан бүрэн утгаараа  иргэдийн амьдралын баталгааг бүрдүүлэх хэмжээнд хүрч өргөжнө.      

Иргэдийн хуримтлалыг нэмж, эдийн засгийг тэлж, хөгжилд хөтлөх зүйл бол мөнөөх л мега төслүүд..

Ерөнхий сайдын амнаас анх унасан 14 мега төслийн тухай яриа одоо нийт монголчуудын ярьдаг, чих тавин сонсдог зүйл хэдийнэ болжээ. Мега төслийн эхнийх нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл юм.

Зуу хоногийн ажлаа тайлагнасныхаа дараахан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, мөн төслийг гүйцэтгэх  “Чайна Энержи” группын төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцжээ. 

Хөрш улсад айлчилж, хөрөнгө оруулалт татах гэж өмнө нь явахад ч манайхны хар сэр дийлдэх биш дээ. Янз бүрийн л мэдээлэл явсан даа, тэр үеэр... 

Угтаа Монголын эдийн засгийн ихэнх хувийг экспорт бүрдүүлдэг бөгөөд тэр дундаа өмнөд хөрш энэхүү экспортын дийлэнхийг авдаг. Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улсын тэргүүн эгнээнд багтдаг өмнөд  хөршөөс хөрөнгө оруулалт татах,  яриа хэлэлцээр хийх нь тийм ч гайхмаар зүйл биш. Тиймээс  БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийлжээ.

Төсөл хэрэгжихтэй холбогдуулан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээ өчигдрөөс /2024.12.24/  эхэлсэн байна. 

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл нь 2009 оноос хойш яригдсан, 16 жил гацсан юм. Өргөн, нарийн цариг тойрсон асуудлын талаар ярьдаггүй ч хүнгүй болсоор удсан даа.

Өнгөрсөн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урд хөршид хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаар төсөл дахин хөдлөхөө болсон  билээ.

Мега төслийн эхэнд  яригдаж буй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ. Манай улс нүүрсний экспортоо 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломжтой болно. Боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа.

Хятадын талаас хил дээр орж ирэх цэг нь манай төмөр замаас 32 метр өндөр, Тиймээс ч  урьд өмнө манайд огт хийгдэж байгаагүй томоохон мега төсөл, инженерийн бүтээн байгуулалт юм.

Ерөнхий сайд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн.

Эдийн засагт ийм их үр өгөөжтэй төслийг яагаад ингэтэл удаан гацаав гэдгийн цаана бас учир бий. Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Олон нийтийг үймүүлж, өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхждэг талаар Ерөнхий сайд зүгээр ч нэг хэлээгүй. Тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан гэж хатуухан “чимхээд” авна лээ.  Ер нь бол хардаж, сэрдэж, зарим нь бүр зориуд турхирч,  Монголын хөгжлөөс улдан чангааж ирсэн олон жишээ хэлж болно. Нефтийн үйлдвэр, эрчим хүчний асуудал, усан цахилгаан станц, төмөр зам гээд олон төсөл манайхны өөрсдийн оролцоотой, өчүүхэн эрх ашгаа эхэнд тавьснаас  үүдэлтэйг хэн хүнгүй мэдэх биз ээ. Энэ Засгийн газар иймэрхүү саад тотгорыг үл хайхран мега төслүүдээ урагшлуулах нь чухал. Мөрөөдөл мэт санагддаг байсан мега төслүүд ажил хэрэг болох цаг улам ойртсоор.

Засгийн газар мега төслүүдээ урагшлуулаад парламентын босго давууллаа. Хөгжилд хөтлөх мега төслүүдийн эхнийхийг УИХ удахгүй нээлттэй хэлэлцэж эхэлнэ.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгуулагдсан томсгосон парламент мега төслүүдэд хэрхэн хандахыг анхааралтай ажиглая.  

                                                                                                                   Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 20 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 20 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 21 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13